ТЭНГЭР ДААТГАЛ ХХК ГАДААД УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДДЭЭ ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО. 2018-07-07 23:58 GMT+8

Тэнгэр даатгал ХХК  нь даатгалын салбарт 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  харилцагчиддаа эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгож, дэвшилтэд технологи дижиталд суурилсан амар хялбар даатгалын үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг билээ.

Бид тус зорилгынхоо хүрээнд Гялс кредит ББСБ  болон Хөүм моргейж корпорэйшн ХХК-ийн санаачлан зохион байгуулж буй Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдэд зориулсан “1Home орон сууцны төсөл”-д хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг төслийн үр дүнд олон улсад оршин сууж буй монгол улсын иргэд зах зээлийн нөхцөлөөр орон сууц худалдан авах албан ёсны шинэ суваг нээгдэж байгаа ба арилжааны нөхцөлтэй орон сууцны зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд шинээр нэвтрүүлэх боломж бүрдэх юм.

Тэнгэр даатгал ХХК нь дээрх хамтын ажиллагааны хүрээнд Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал,  Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгал зэрэг бүтээгдэхүүнээрээ гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ учирч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалан ажиллахаар боллоо.

Та дээрх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.hmc.mnwww.1home.mn цахим хуудаст хандан мэдээлэл авах боломжтой юм.