Тэнгэр Даатгал компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн 100% хөрөнгө оруулалттайгаар 20 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбарын тэргүүлэгч компани юм. Бид санхүүгийн ил тод үйл ажиллагаатай, нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны цар хүрээ, сайн засаглалыг баримтлагч зэргээрээ Монголын даатгалын зах зээлд тэргүүлсээр байх болно.
Тэнгэр Даатгал компани Монгол Улс даяар өөрийн 15 салбар, 124 төлөөлөгч, 33 зуучлагч компани болон 8 банк, мөн өөрийн цахим сувгуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад адил хүртээмжтэй байдлаар даатгалын үйлчилгээг хүргэснээр 68,000 гаруй иргэн, 2000 гаруй байгууллагын эрсдэлийг шилжүүлэн авч байгаа нь зах зээлийнхээ 10 орчим хувийг бүрдүүлж байна.