• Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • English
  • Иргэн
  • Байгууллага
  • Нөхөн төлбөр

  • Бидний тухай
  • Бидний түүх
  • Хөрөнгө оруулагчид
  • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Удирдлагын баг
  • Байгууллагын бүтэц
  • Хүний нөөц
  • Тайлан
Ерөнхий мэдээлэл Сонгон шалгаруулалт Оюутны булан Нээлттэй ажлын байр

БИДНИЙ БАРИМТАЛДАГ БОДЛОГО

Ажиллагсдын мэдлэг, ур чадвар, тэдгээрийн урам зориг, ажлын гүйцэтгэл нь Компанийн өмнөө тавьсан зорилтуудад хүрэхэд шаардагдах гол хүчин зүйл, угтал нөхцөл байна гэдгийг бид ухамсарлана. Компанийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажиллагсдын оролцох оролцоог дэмжих, аливаа асуудлыг нээлттэй байдлаар хамтаар хэлэлцэн шийдвэрлэх, багаар хамтран ажиллахад чиглэсэн байгууллагын соёлыг хөхүүлэн дэмжиж хэвшүүлнэ.


БИДНИЙ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

  • Монгол Улс даяар бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс, ажиллагсдынхаа өмнө бид үүрэг хүлээнэ

  • Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй

  • Тэд ажилгүй болно гэж санаа зовох ёсгүй

  • Цалин хөлс шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй эрүүл ахуйн шаардлага, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой

  • Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа үзүүлэх болно

  • Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна

  • Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана

  • Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна

  • Энэхүү зарчмын дагуу ажиллавал бидний үйлчилгээ харилцагчийн санаанд нийцэж, ажиллагсад маань урамшиж, хувьцаа эзэмшигчид зохих өгөөжийг хүртэх болно

  • Ингэснээр бидний хийж буй ажил бидний Эх Орон – Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

  • Шударга, нээлттэй, ил тод явуулна;

  • Шалгаруулалтыг явуулахдаа мэдлэг, туршлага, дадлагатай, ажил гүйцэтгэх өндөр ур чадвартай, компанид мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, Компанид хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийг хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ.
  • Компанийн ажилтнуудад албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцлөө сайжруулах боломж олгох зорилгоор Компанид шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд дотроосоо нэн тэргүүнд өрсөлдүүлэх бодлого баримтална.

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЕ ШАТ

  • I үе шат: Анкет бөглөх (ЭНД ДАР)
  • II үе шат: Онлайн тест
  • III үе шат: Эхний шатны ярилцлага
  • IV үе шат: Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага
  • V үе шат: Эцсийн шийдвэр гаргах

ТА ТЭНГЭР ДААТГАЛД АЖИЛЛАСНААР...

  • Сургалт хөгжлийн хөтөлбөр, мэргэжлийн хувьд хөгжих дэвших боломжууд
  • Олон улсын практикаас суралцах, дэлхийн шилдэг мэргэжилтнүүдээс суралцах боломж
  • Өрсөлдөхүй цалин хөлс, урамшуулал
  • Ажил амьдралын баланс

Тэнгэр Даатгал ХХК нь Их, Дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Их, Дээд сургуулиудтай хамтран “ОЮУТНЫ ӨДӨР” болон “Ментор” хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг. 


ДАДЛАГЫН ОЮУТНЫГ СОНГОХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:

  • Дадлагын оюутныг доорх шаардлагын дагуу сонгон шалгаруулна.

ДАДЛАГЫН ОЮУТАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Их, дээд сургуулийн 3-аас дээш курсийн оюутан;
  • Сурлагын дүн В буюу түүнээс дээш;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Байгууллагаас зохион байгуулсан оюутныг хамарсан олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцсон оюутнуудад дадлага хийх эрх.

ДАДЛАГЫН ОЮУТАНД ДАДЛАГА ХИЙЛГЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД:

Удирдах ажилтан оюутныг дадлага хийхийг зөвшөөрснөөр дадлагын оюутан дараах баримт бичгийг бүрдүүлэн хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид хүргүүлнэ. Үүнд:

  • Оюутны суралцдаг их, дээд сургуулиас;
  • Тэнгэр Даатгал ХХК-нд дадлага хийлгэхийг хүссэн албан бичиг;
  • Оюутны өргөдөл
  • Сурлагын дүнгийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар.

АЖЛЫН АНКЕТ ТАТАХ

Холбоо барих:

И-Мэйл: hr.khosbayar@tengerinsurance.mn
Утас: 99992324

 

Insurance@tengerinsurance.mn

(+976) 7500-1889

CITY CENTER, 11 давхар Б.Алтангэрэлийн гудамж 5, Бага тойруу
/ 14200 / Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ш/х-48/258 Улаанбаатар-211238, Монгол улс

  • БИДНИЙ ТУХАЙ
  • Компанийн танилцуулга
  • Хөрөнгө оруулагчид
  • Жилийн тайлан
  • Төлөөлөн Удирдах Зөвлөл
  • Удирдлагын баг
  • Хүний нөөц
  • Чанарын удирдлага
  • Санхүүгийн тайлан
  • ИРГЭД
  • Хөрөнгийн даатгал
  • Гадаадад зорчигчийн даатгал
  • Жолоочийн хариуцлагын даатгал
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Олон улсын эрүүл мэндийн даатгал
  • Иргэдийн гэнэтийн ослын даатгал
  • Байгууллага
  • Удирдах ажилтны хариуцлагын даатгал
  • Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал
  • Бараа материалын даатгал
  • Тоног төхөөрөмжийн даатгал
  • Үл хөдлөх хөрөнгийн даатгал
  • Ажиллагсдын эрүүл мэндийн даатгал

Copyright ©2018 Тэнгэр даатгал, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

  • Иргэн
  • Байгууллага
  • Нөхөн төлбөр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • English

Copyright ©2018 Тэнгэр даатгал, Бүх эрх хуулиар хамгаалагдсан