• Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • English
  • Иргэн
  • Байгууллага
  • Нөхөн төлбөр

  • Бидний тухай
  • Бидний түүх
  • Хөрөнгө оруулагчид
  • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Удирдлагын баг
  • Байгууллагын бүтэц
  • Хүний нөөц
  • Тайлан
  • Чанарын удирдлагын тогтолцоо

УДИРДЛАГЫН БАГ

Жаргалсайханы Мөнхсайхан Гүйцэтгэх захирал

Батхуягийн Оюун Эрсдэл хариуцсан захирал

Жуковын Баатарболд Иргэдийн даатгал хариуцсан захирал

Балжирын Туул Санхүү Хариуцсан захирал

Дамдинхоролын Тэнгис Байгууллагын даатгал хариуцсан захирал

Insurance@tengerinsurance.mn

(+976) 7500-1889

CITY CENTER, 11 давхар Б.Алтангэрэлийн гудамж 5, Бага тойруу
/ 14200 / Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ш/х-48/258 Улаанбаатар-211238, Монгол улс

  • БИДНИЙ ТУХАЙ
  • Компанийн танилцуулга
  • Хөрөнгө оруулагчид
  • Жилийн тайлан
  • Төлөөлөн Удирдах Зөвлөл
  • Удирдлагын баг
  • Хүний нөөц
  • Чанарын удирдлага
  • Санхүүгийн тайлан
  • ИРГЭД
  • Хөрөнгийн даатгал
  • Гадаадад зорчигчийн даатгал
  • Жолоочийн хариуцлагын даатгал
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Олон улсын эрүүл мэндийн даатгал
  • Иргэдийн гэнэтийн ослын даатгал
  • Байгууллага
  • Удирдах ажилтны хариуцлагын даатгал
  • Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал
  • Бараа материалын даатгал
  • Тоног төхөөрөмжийн даатгал
  • Үл хөдлөх хөрөнгийн даатгал
  • Ажиллагсдын эрүүл мэндийн даатгал

Copyright ©2018 Тэнгэр даатгал, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

  • Иргэн
  • Байгууллага
  • Нөхөн төлбөр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • English

Copyright ©2018 Тэнгэр даатгал, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Жаргалсайханы Мөнхсайхан

Гүйцэтгэх захирал

Ж. Мөнхсайхан нь 2020 оны 1 сараас эхлэн Тэнгэр Даатгал компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Жаргалсайханы Мөнхсайхан нь 2014 оны 10-р сараас 2015 оны 12 сар хүртэл Тэнгэр Даатгал ХХК-д Гүйцэтгэх Захирлын орлогчоор ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр 2010-2014 оны хооронд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-аас хөрөнгө оруулсан БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Автономит Улсын нийслэл Үрэмч хот дахь ТианРонг Бичил Санхүүгийн Байгууллагад төслийн зөвлөх, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ж.Мөнхсайхан нь 2000 оноос 2010 хүртэл ХасБанкинд Салбарын менежер, Салбарын Үйл Ажиллагааны Газрын захирал, Зээлийн Хэлтсийн захирал, Картын Төвийн захирал, Маркетингийн Газрын захирал, Бүтээгдэхүүн Хөгжлийн Хэлтсийн захирал, Хэрэглээний Банкны Хэлтсийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Ж.Мөнхсайхан нь ХҮДС-ийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Вашингтон хотын Страйер Их сургуулийг төслийн удирдлагын чиглэлээр бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.

Батхуягийн Оюун

Эрсдэл хариуцсан захирал

Б.Оюун нь Тэнгэр Даатгал ХХК-н Эрсдэл хариуцсан захирлаар 2020 оны 2-р сараас эхлэн томилогдон ажиллаж байна. Тэрээр даатгалын салбарт 10 жил ажилласан туршлагатай бөгөөд ажлын гараагаа Тэнгэр Даатгал ХХК-д Актуарчаас эхлүүлж, Бизнес хөгжүүлэлтийн хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал зэрэг албан тушаалуудыг тус тус хашиж байсан. Б.Оюун Монголын Актуарчдын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын үүргийг давхар хариуцаж, тус мэргэжлийг хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажилладаг.

Б.Оюун нь Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг Математикч, системийн программист мэргэжлээр төгссөн бөгөөд магистерийн зэргээ Австрали улсын Мельбурны их сургуулийг Актуарын шинжлэх ухааны чиглэлээр хамгаалжээ.

Жуковын Баатарболд

Иргэдийн даатгал хариуцсан захирал

Ж.Баатарболд нь 2020 оны 1 дүгээр сард Тэнгэр Даатгал ХХК-д Иргэдийн даатгал хариуцсан захиралаар томилогдсон. Тэрээр 2004 онд ХасБанкинд Жижиг дунд бизнесийн зээлийн мэргэжилтнээр ажлын гараа эхлүүлж тус банкинд Салбарын захирал, Бүсийн захирал, Салбарын удирдлагын хэлтсийн захиралаар 2020 оны 1 сар хүртэл тус тус ажиллаж, иргэдийн банкны чиглэлээр олон өөрчлөлт, шинэчлэлтийн төслүүдийг амжилттай удирдсан туршлагатай. Мөн ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголбанк, Монголын Банкны Холбооноос хамтран хэрэгжүүлж буй төслийн “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний сургалт”-ын мастер сургагч багшаар ажилладаг. Жуковын Баатарболд нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банкны удирдлага мэргэжилээр бизнесийн удирдлагын бакалавр, Люксембургийн Их Гүнт улсын Люксембургийн их сургуулийг банк санхүүгийн мэргэжилээр магистерийн зэрэгтэй төгссөн.

Балжирын Туул

Санхүү Хариуцсан захирал

Б.Туул нь 2019 оны 1 дүгээр сараас Тэнгэр даатгал ХХК-ийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр ХасБанкинд 2002 оноос дотоод аудитор, 2003 оноос Бүртгэл хяналтын хэлтсийн захирал, 2004-2006 онд Төлөвлөлт, тайлангийн хэлтсийн захирал, 2007 онд Санхүү хяналтын хэлтсийн захирал, 2008-2017 онд Санхүү удирдлагын газрын захирал, 2017 оны 2 сараас Бүртгэлийн бодлогын хэлтсийн захирлаар ажиллаж байв. Ажлын гараагаа 1998 онд Хадгаламжийн Банкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагчаар эхэлсэн. Б.Туул нь СЭЗДС-ийг Банкны эдийн засагч-санхүүч мэргэжлээр төгссөн.

Дамдинхоролын Тэнгис

Байгууллагын даатгал хариуцсан захирал

Д.Тэнгис нь 2020 оны 6 сараас эхлэн Тэнгэр Даатгал компанийн Байгууллагын даатгал хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна.

Дамдинхоролын Тэнгис нь 2013-2020 оны хооронд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-аас хөрөнгө оруулсан БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хот дахь ТианРонг Бичил Санхүүгийн Байгууллагад Үйл ажиллагаа хариуцсан болон Гүйцэтгэх захирлаар, Сондуулт-ЭГ ХХК-д 2010-2013 Ерөнхий Менежерээр, 2006 - 2010 оны хооронд ХасБанкинд Теллер, Худалдааны Санхүүжилтийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр Ляонингийн Их сургуулийг Хятад хэл судлал, СЭЗДС-ийг санхүү, Нягтлан бодох бүртгэл Бизнесийн Удирдлагын бакалавр, БНХАУ Даляний далайн хэргийн их сургуулийг ОУ-ын худалдаа, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй тус тус төгссөн.