ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ


БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР:

Жолоочийн хариуцлагын даатгал нь жолооч автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилготой албан журмын даатгалын бүтээгдэхүүн юм.

Түгээмэл асуулт хариултууд

Даатгалын гэрээг эхлээд хийлгэх шаардлагатай бөгөөд шинэ тээврийн хэрэгслийн хувьд даатгагч тээврийн хэрэгслийн арлын дугаараар даатгалыг хийж, техникийн хяналтын үзлэг оношлогоонд орж, улсын дугаар авсны дараагаар даатгуулагч даатгагчид эргэж мэдэгдэн даатгалын гэрээ, мэдээллийн санд мэдээллийг бүрэн хэмжээнд нөхөн оруулах боломжтой.

Болно. Та даатгалын менежертээ хандан эсвэл Төв оффис дээр ирж шилжүүлэг хийлгэнэ үү.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн ангиллаас хамааран дараах суурь хураамжтай байна:

  1. А ангилал 12.500 төгрөг
  2. B ангилал 33.000 төгрөг
  3. C ангилал 42.500 төгрөг
  4. D ангилал 53.000 төгрөг
  5. M ангилал 12.500 төгрөг

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.2-д заасны дагуу Мэргэшсэн жолоочийн даатгалын суурь хураамж 33.000 төгрөг байна.

Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг 9 төрлийн итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хасагдуулан тооцно.

Буурна. Зарим тохиолдолд осол аваар гаргаагүй үед хураамж буурахгүй байгаа үед та “Албан Журмын Даатгагчдын Холбоо”-руу холбогдон тодруулга авахыг хүсье. Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар; Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Хэрэв та осол гарган, даатгалын компаниас нөхөн төлбөр гаргасан бол хураамжийн буцаалт олгогдохгүй. Харин нөхөн төлбөр гараагүй тохиолдолд буцаалт олгогдох ёстой.

Мэдээ мэдээлэл

Зөвлөмж