АЖИЛЛАГСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ


БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР:

Эрүүл мэндийн даатгал нь Даатгуулагчийн ажиллагсдын эрүүл мэндтэй холбоотой гарсан  эмнэлгийн яаралтай тусламж, оношлогоо болон эмнэлэг эмчилгээний зардлыг мөнгөн тэтгэмжийн хэлбэрээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

 

Түгээмэл асуулт хариултууд

Гэнэтийн ослын даатгал нь гэнэтийн ослийн улмаас үүссэн гэмтэлийг хугацаа болон бэртэлийн зэргээс хамааран тэтгэмж олгоно. Харин эрүүл мэндийн даатгал өвчлөлийн улмаас үүсэх эмнэлэг эмчлгээний зардлыг нэхэмжлэлийн дагуу нөхөн төлдөг.

Ажил дээрээ болон та даатгал үйлчлэх бүс нутагт хаана ч байсан гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослоос үүдэлтэй бүх эмнэлэг эмчилгээний зардлыг даатгалын гэрээний дагуу нөхөн төлөх болно.

Хамт олноороо эрүүл мэндийн даатгалд хамрагдвал даатгалын нөхцөл илүү уян хатан, даатгалын хамгаалалтууд илүү өндөр, грүппийн хөнгөлөлт эдлэх боломжтой

Эрүүл мэндийн даатгалын багцаасаа хамааран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамгаалалтыг авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын өмнө бид эрүүл мэндийн дэлгэрэнгүй мэдүүлгийн маягт бөглүүлэх ба даатгалын өмнөх өвчлөлийг даатгал хамгаалахгүй.

Даатгалын үндсэн хамгаалалтын хураамж дээр нэмэлт хураамж төлөн нэмэлтээр шүдний эмчилгээ, харааны эмчилгээг болон жирэмслэлттэй холбоотой эмчилгээний хамгаалалтыг авах боломжтой.

Мэдээ мэдээлэл

Зөвлөмж