АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ


БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР:

Даатгуулагчийн ажиллагсдын ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь нас эрүүл мэндэд  гэнэтийн, санаандгүй, урьдчилан таахааргүй үйл явдал тохиолдсоны улмаас учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл тохиролцсон мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

 

Түгээмэл асуулт хариултууд

Танай компанийн ажиллагсад ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр өвдсөн тохиолдолд “Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйл”-ийн дагуу ажил олгогч нөхөн оговор олгох ёстой байдаг.

Энэхүү хуулиар хүлээх ажил олгогчийн хариуцлагыг энэхүү даатгалаар хамгаалж байгаа болно.

Тухайн нэг ажилтаны 36 сарын цалингийн нийлбэр дүнгээр үнэлгээг тогтооно. Учир нь энэхүү даатгал нь хөдөлмөрийн тухай хуультай уялдан хийгдэж байгаа тул хуулиар ажил олгогч нь тухайн ажилтанд 1 болон түүнээс дээш удаа 36 сарын цалингийн хэмжээгээр нөхөн олговор олгоно гэж заасан байдаг.

Бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага энэхүү даатгалд хамрагдаж болно.

Тухайн ажилтаны ажил үүргийн хуваарь, эрсдэлийн түвшингээс хамааруулан хураамжийг тооцдог.

Тухайн ажилтан ажил үүргээ биелүүлж байх явцдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон. Мөн тухайн ослоос үүдэн хөдөлмөрийн чадавараа хэдэн хувиар алдсаныг мэргэжлийн байгууллагаар тогтоодсон тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно.

Мэдээ мэдээлэл

Зөвлөмж