Tenger_Logo_Line

ДААТГАЛ ӨМНӨ НЬ ИЙМ ХЯЛБАР БАЙГААГҮЙ.

Харилцагч та салбар дээр очилгүйгээр даатгалын үйлчилгээг хэзээ ч хаанаас ч авах боломжтой боллоо. Та даатгалын бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах товчин дээр дарж авна уу.

Та сонирхож буй даатгалаа сонгоно уу.

БИД ХЭН БЭ?

Бид мэргэжлийн ур чадвар, бизнесийн ёс зүйтэй хамт олноор багаа бүрдүүлж харилцагчдадаа 21 дэх жилдээ эрсдэлийн удирдлагын цогц шийдэл бүхий даатгалын үйлчилгээг үзүүлж байна. Эрсдэлийн удирдлагыг өдөр тутмын үйл ажиллагаа, стратеги зорилгынхоо салшгүй хэсэг болгосноор урт хугацаандаа тогтвортойгоор өсөх суурийг бий болгож, харилцагчдадаа чанартай үйлчилгээг бодитоор хүргэх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Байгуулагдсан он
2001
Нийт харилцагчдын тоо
279,552
Нийт олгосон нөхөн төлбөрийн дүн
34,800,000,000
Нийт төлсөн татвар
6,150,098,273

ОНЛАЙН ДААТГАЛ

Даатгалын үйлчилгээг илүү хялбар, илүү хурднаар ...

Тэнгэр Даатгал ХХК нь харилцагчийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг 2019 онд эхлүүлэн харилцагчид даатгалын үйлчилгээг 18001889 дугаараар түргэн шуурхай зөвлөгөө өгч ажиллаж байна.
Бүх төрлийн даатгалын үйлчилгээг хэзээ хүссэн цагтаа, хаана байгаа газраасаа компьютер болон гар утсаараа авах боломжтой. Апп татах линк: http://onelink.to/m28kxp, www.edaatgal.mn
Автомат чатбот тусламжтайгаар харилцагчид түргэн шуурхай даатгалын үйлчилгээг 24/7 цагаар үзүүлдэг.
app screen

ДААТГАЛЫН ТОЛЬ БИЧИГ

Ахуйн эрсдэл

Элдэв юманд цохиулах, дарагдах, хавчигдах, явганаас унаж бэртэх, халтирах, машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед гал, шаталт, дэлбэрэлтийн нөлөөгөөр учирсан гэмтэл, бэртэл, түлэгдэлийг ойлгоно.

Мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл

Морь малаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, хазуулах, араатан амьтан, нохойд уруулах, бариулах, хортой шавьж болон хачиг, нисдэг биетэд хазуулах, могойд хатгуулахыг хэлнэ.

Байгалийн эрсдэл

Аянга буух, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, усны үер, газар хөдлөлт болон ой, хээрийн гал түймэрийг ойлгоно.

Мэргэжлийн болон аюултай спорт

Уралдааны авто машин, мотоцикл, хурдны морь, тулааны, уулын болон дугуйн спорт зэрэг мэргэжлийн, аюултай спортоор хичээллэх, улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнд бэлтгэх, оролцохыг хэлнэ.

Гэнэтийн осол

Гэнэтийн санаандгүй, урьдчилан таахааргүй тохиолдсон үйл явдлын улмаас (аливаа өвчин эмгэг, өвчлөл хамаарахгүй) Даатгуулагчийн бие махбодод ил харагдах шарх, гэмтэл учрахыг хэлнэ.

Гэмтэл

Хүч хэрэглэсэн, гэнэтийн, харагдахуйц, гаднын хүчний нөлөөгөөр учирсан гэмтэл ба уг гэнэтийн осол учирснаас хойш 6 сарын хугацаанд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг хэлнэ.

Бүрэн бус тээврийн хэрэгсэл

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон эвдрэлтэй буюу техникийн зөрчилтэй байдал

Зах зээлийн үнэ

Даатгалын хохирол үнэлэгчийн бичгээр тогтоосон буюу тухайн цаг хугацаанд даатгалын зүйлийг зах зээлд худалдан борлуулах бодит үнийг хэлнэ.

Хүндэтгэн үзэх шалтгаан

Гэрээнд заасан хугацааны дотор даатгуулагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлийг ойлгох ба гэрээний нөхцөлийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Үүргээ ноцтой зөрчсөн

Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас Даатгагчийн эрх, ашиг сонирхолд шууд болон шууд бусаар хохирол учирсан нөхцөл байдлыг хэлнэ.

Даатгуулагчийн хариуцах хэсэг

Даатгалын тохиолдлоос үүссэн хохиролд даатгуулагч өөрөө хариуцах хэсэг буюу даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээг хэлнэ.

Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл

Гэрээний "Даатгалын эрсдэл" хэсэгт тусгагдаагүй эрсдэлийг хэлнэ.

Даатгалын эрсдэлийн хамгаалалт үйлчлэх хугацаа

Даатгуулагч хураамж төлснөөр даатгалын хамгаалалт үйлчлэх хугацааг хэлнэ.

Даатгалын гэрээний хугацаа

Даатгалын гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг хэлнэ.

ХАМТДАА БҮТЭЭСЭН 20 ЖИЛ

ХАРИЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Дээд айлаас ус алдаж, байранд учирсан хохирлыг минь түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд баярлалаа.

Esmeralda

Нөхөн төлбөрийг маань түргэн шуурхай шийдэж өгсөнд баярлалаа.

М.Батболд

Тэнгэр даатгалын хамт олон 2 хоногийн дотор асуудлыг маань шийдэж өгсөнд баярлалаа. Мөн дуудлагын хүмүүс нь түргэн шуурхай үйлчилсэнд баярласан талархсанаа илэрхийлье. Та бүхний ажилд амжилт хүсье.

Тунгалаг