Ачаалж байна...

Даатгалын салбарт итгэл найдварыг бий болгож, үйлчлүүлэгчдийнхээ амар амгаланг хангана.
Олон улсад санхүүгийн үйлчилгээг түгээнэ
Хамтын хүчээр харилцагчийн үнэ цэнийг өсгөнө
БӨХ: Бүтээмж, Өгөгч, Харилцагчийн нүдээр харах
Бидний компанийн түүхэн замнал, хөгжлийн үе шатууд
2024 оны 11-р сард Тэнгэр Даатгал нь хувьцаагаа олон нийтэд гаргаж, нээлттэй хувьцаат компани болов.
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн амь эрсэдсэн 3 албан хаагчийн ар гэрт 150 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгов.
"Edoctor" Монголын хамгийн анхны эрүүл мэндийн цогц платформыг нэвтрүүлэв.
2023 онд "Эрчим хүчний хэмнэлтийн даатгал"-ын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.
Гэр бүлийн багц даатгалын бүтээгдэхүүн зах зээл танилцуулав.
Шинээр байгуулагдсан "Даатгалын зах зээлийн холбоо"-ны гишүүнээр элсэв.
Олон улсын давхар даатгалтай, Ковид-19 даатгалын нэмэлт эрсдэлийг хамгаалсан Гадаад зорчигчийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын гэрээг шинэчлэн байгуулав.
Хувьцаа эзэмшигч солигдож Монгол Улсын Даатгалын зах зээлд тэргүүлэгч Мандал Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд шилжив.
Цахим даатгалын шинэ систем нэвтрүүлсэн.
Тэнгэр Даатгал ХХК нь Монголд анх удаа American International Group-тэй онцгой эрхтэйгээр хамтран ажиллах гэрээ байгуулав.
ISO:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
Бармаш ХХК-ийн байранд гарсан галын их хэмжээний хохирол болох 1.7 тэрбум төгрөгийг төлж барагдуулснаар тухайн объектыг түрээслэгч ААН-ийн хувьд Хариуцлагын даатгалаар бусдад учруулсан хохирлоо даатгалаар барагдуулж эрсдэлээс ангид үлдсэн амжилттай түүх болсон
Үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн агуулахад гарсан галын хохирлын нийт дүн болох 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг богино хугацаанд олгов.
2013 оны 9-р сард Тэнгэр Даатгал ХХК нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл компанийн 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компани болсон.
Бага, дунд орлоготой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн, тэднийг олон талт эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд "Тэнгэрлэг Монгол Иргэн" багц даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулж зах зээлд шинээр нэвтрүүлсэн нь бага хураамжаар олон төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг нээж өгсөн билээ.
Монголын томоохон аж ахуйн нэгжийн 250 орчим төлөөлөл оролцсон “Эрсдэлийн удирдлагын форум”-ыг амжилттай зохион байгуулж харилцагч байгууллагуудад эрсдэлийн зөвлөмж хүргэж суурийг амжилттай эхлүүлсэн.
МҮХАҮТ-аас нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан компанийн сайн засаглалыг нэвтрүүлэгч оны шилдэг энтрепренерээр шалгарсан.
Бичил даатгалын туршилт, хөгжүүлэлтэд зориулж Bill Gates сангаас 100,000 ам.долларын тэтгэлэг авснаар бичил бизнес эрхлэгчдэд зориулсан хүртээмжтэй даатгалын судалгаа, бүтээгдэхүүний анхны загваруудыг боловсруулсан.
Монголын даатгалын салбарын шилдэг байгууллага - МҮХАҮТ-ын “ХҮРЭЛ МЕРКҮРИ”
Удирдах ажилтны хариуцлагын даатгалыг зах зээлд нэвтрүүлсэн.
Прайм Женерал Даатгал ХХК болгон нэрээ өөрчлөв.
Тэнгэр Даатгал компани нь Бат Даатгал нэртэйгээр 2001 онд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Петровис компанийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан.

— Шаравпэлжээгийн Гантуяа,Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

— Түмэннасангийн Батзул,Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн

— Жуковын Баатарболд,Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

— Доржийн Нямрэнцэн,Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

— Бадарчийн Батхишиг,Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

— Ганбатын Ганзориг,Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

— Галзагдын Туул,Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн

— Багашарын Баянмөнх,Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч

— Очирбатын Батжаргал,Эрсдэл хариуцсан захирал

— Гантулгын Халиунаа,Үйл ажиллагаа хариуцсан захирал
Нийгмийн хариуцлага
Бидний түүх, хөгжлийн замнал. Инноваци, шинэчлэл, хариуцлагатай үйл ажиллагаагаар дамжуулан харилцагчдадаа үнэ цэнийг бий болгож байна.
ASUUNA
Өсвөр нас бол эрсдэлтэй зан үйлд татагдах хамгийн өндөр эрсдэлтэй үе байдаг тул энэ хугацаанд хүүхдийг үнэн зөв, баталгаатай, мэргэжлийн мэдээллээр хангах нь чухал юм. Уг хэрэгцээ шаардлагад үндэслэн бид 2022 оноос эхэлж ASUUNA платформыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэхүү платформ нь 13-18 насны хүүхдүүдэд эрүүл мэнд, үерхэл нөхөрлөл, сэтгэл зүй, өсвөр насны хөгжлийн онцлогтой холбоотой үүсдэг олон асуултуудад мэргэжилтнүүдийн бэлтгэсэн хариултыг хүргэдэг.
eDoctor
Зүрх Мартахгүй
Тэнгэр төгөл