Tenger_Logo_Line

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

Хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд

Даатгалын эрсдэл

    Бүх төрлийн морины уралдаан, түүний бэлтгэл, сунгааны үе болон морины уралдаан, бэлтгэл сунгаанаас бусад бүх үе


    1. Байгалийн эрсдэл
    2. Ахуйн эрсдэл
    3. Мал амьтны нөлөөтэй эрсдэл
    4. Техниктэй харьцах үеийн эрсдэл
    • Даатгалын тохиолдол болсон үед Даатгуулагч Даатгагчид нэн даруй 1800-1889 утсанд мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 60 хоногийн дотор нөхөн төлбөрийн материалыг Даатгагчид ирүүлнэ.
    • Даатгуулагч 5.1 дугаар заалтыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гүйцэтгэж чадахгүй /баримт бичиг, тодорхойлолт өгөх байгууллага хугацаа хожимдуулсан буюу шалтгаангүйгээр олгохоос татгалзсан зэрэг/ тохиолдолд Даатгагчид энэ талаар бичгээр мэдэгдэн нэмэлт хугацаа тогтоолгоно.
    • Даатгагч гэрээнд заасны дагуу шаардлага хангасан, бүрэн гүйцэд нөхөн төлбөрийн материалыг Даатгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ.
    • Даатгуулагчаас хүлээн авсан нөхөн төлбөрийн материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсхүл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд 5.3-т заасан нөхцөл үйлчлэхгүй.
    • Даатгалын зүйлд даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн тохиолдолд эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн өвчтэй байсан хугацаанаас хамааруулан эмчилгээний зардлыг дор дурдсан хувь тус хүртэл даатгалын үнэлгээнээс бодож нөхөн төлбөрийг олгоно.


    1-20 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол

    5% хүртэл

    21-40 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол

    10% хүртэл

    41-60 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол

    18% хүртэл

    61-80 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол

    22% хүртэл

    81-90 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол

    40% хүртэл

    ·       Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон бол дараах хувь хэмжээгээр даатгалын үнэлгээнээс тооцож нөхөн төлбөр олгоно.

    Хоёр нүд хараагүй болох

    100%

    Хоёр мөч үгүй болох

    100%

    Нэг нүд хараагүй болох

    50%

    Нэг мөч үгүй болох

    50%

    Ярих чадвараа алдах

    50%

    Хоёр чих сонсголгүй болох

    50%

    Нэг чих сонсголгүй болох

    20%

    Эрхий хуруугүй болох /хоёр үе/

    20%

    Эрхий хуруугүй болох / нэг үе/

    10%

    Ямар нэг хуруугүй болох /нэгээс илүү үе/

    10%

    Ямар нэг хуруугүй болох/ нэг үе/

    5%

    Хөлийн эрхий  хуруугүй болох

    5%

    Хөлийн ямар нэг хуруугүй болох

    2%

    • Яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг даатгалын үнэлгээний 50 хувьд багтаан олгоно.
    • Хурдан морь унаач хүүхэд нас барсан тохиолдолд үнэлгээний дээд хэмжээгээр нөхөн төлбөр олгоно.
    • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.1 болон 24.1-д заасны дагуу Даатгуулагчид олговол зохих даатгалын нөхөн төлбөрөөс 10%-ийн татварыг Даатгагч суутган авч нөхөн төлбөр олгоно.
    • Даатгалын тохиолдолд буруутай этгээд байгаа бол Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийг үндэслэн буруутай этгээдээс буцаан шаардах эрх Даатгагчид шилжинэ.
    • Даатгагч олговол зохих нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% хувиар алданги тооцно. 
    • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий хуулийн байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
    • Даатгалын хүчин төгөлдөр хугацаанд үүсээгүй хохирол;
    • Энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу, тогтоосон хугацаанд Даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид өгөөгүй;
    • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
    • Даатгалын зүйлийн өмчлөгч, эзэмшигч, зориулалт өөрчлөгдсөн тухай Даатгагчид мэдэгдээгүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шинэ өмчлөгч, эзэмшигч, эсхүл зориулалтыг өөрчлөн ашиглах явцад хохирол учирсан;
    • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн эсхүл Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар хязгаарласан;
    • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлоос үүдсэн шууд бус хохирол, эдийн засгийн болон санхүүгийн алдагдал, учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол, анз, шийтгэвэр;
    • Даатгуулагч Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн;
    • Даатгуулагч даатгалын зүйлд учирсан хохирлыг Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр нөхөн сэргээсэн бол зах зээлийн үнээс давсан хэсэгт нь нөхөн төлбөр олгохгүй.
    • Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, нийгмийн эмх замбараагүй байдал, төрийн эргэлт, террорист үйл ажиллагаа, нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн хохирол болон мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсгийн үйлчилгээнээс үүдсэн хохирол;
    • Цацраг идэвхт, хими, химийн хорт, биологи, био-химийн бодис, түүний бохирдолт болон үр дагавар, түлш болон түүний шаталтаас ялгарсан хог хаягдлаас үүдсэн хохирол;
    • Цөмийн энергийн бүхий л эрсдэл, атом ба цөмийн энергийн эрсдэл, цөмийн урвал, цөмийн цацраг эсвэл цацраг идэвхт бохирдлоос үүдсэн хохирол;
    • Бүх төрлийн нэвчилт, бохирдол болон хүрээлэн буй орчны бохирдлоос үүдсэн хохирол;
    • Халдварт өвчин түүний үр дагавараас үүдсэн хохирол (Зөвхөн короновирусээр хязгаарлагдахгүй) гэж хураангуйлах.

Багц 1

20,000,000 ₮

Хураамж 100,000 ₮
shape
Энэхүү даатгалын хураамж 100.000 төгрөг байна.
20.000.000 төгрөгний хамгаалалттай байна.
1 жилийн хугацаанд хамгаална.
Сунгааны үед мориноос унаж бэртсэн, мориндоо мордох гэж байгаад мориноос унасан тохиолдолд, уралдааны моринд өшиглүүлсэн, Уралдааны моринд хазуулсан гэх зэрэг тохиолдолд даатгал үйлчлэхгүй. Энэхүү даатгал нь зөвхөн уралдааны үеийн эрсдэлийг хамгаалсан даатгал юм.
Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал