Tenger_Logo_Line

Нөхөн төлбөр шийдвэрлэх

Нөхөн төлбөрийг шийдвэрлэх алхам

1

Нөхөн төлбөрийг материал бүрдүүлж даатгалд илгээх

2

Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах

3

Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах

4

Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

Даатгалын тохиолдолд

  • Ослын үед нэн даруй дуудлага хүлээн авах 1800-1889 дугаарт залгаж мэдэгдэнэ.

    Хэрэв та Жолоочийн хариуцлагын даатгалын тохиолдлоор хандаж буй бол /хохирлын хэмжээ өндөр, хүн бэртэж гэмтсэн, осол тодорхойгүй маргаантай бол Замын цагдаагийн газарт 102 дугаарт болон түргэн тусламжийн 103 дугаарт залгаж ослыг мэдээлнэ.

    Эд хөрөнгийн даатгалаар хандаж буй бол даатгалын эрсдэлээс хамаарч эрх бүхий байгууллага /СӨХ, Контор, Онцгой байдлын газар/-д хандаарай.

  • Та буруугаа зөвшөөрсөн, хохирлын хэмжээ бага байх ослыг хангалттай нотлох зураг, бичлэгтэй, мөн ослын газраас хөдлөөгүй бол манай дуудлага хүлээн авах 1800-1889 дугаарт зөвлөгөө авсан бол Замын цагдаагийн газарт хандахгүй байж болно.

       ·  Мөн та хохирлын хэмжээ өндөр байсан ч осол болмогц даатгалдаа тэр даруй хандан зөвлөгөө авч, ослоо баримтжуулснаар Замын цагдаагийн газарт хандалгүйгээр асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. 


  • Даатгуулагч зам тээврийн ослын талаар Даатгагч, Замын цагдаагийн газар болон бусад эрх бүхий хуулийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй талаар холбогдох хууль, гэрээнд заасан байдаг. Ийнхүү мэдэгдсэнээр хугацаа алдалгүй ослын газарт ослыг баримтжуулах нь нөхөн төлбөрийн хүсэлтийг шийдвэрлэхэд дөхөм болох болно.

  • Та ослын зураг, бичлэгийг 4 талаас нь, мөн осолд холбогдогч талуудын автомашины марк, дугаар, эвдрэл гэмтлийг оруулан олон зургийг аван “Тэнгэр даатгал - Tenger Insurance” фэйсбүүк хуудасны чатаар илгээж ослоо баталгаажуулсанаар даатгалын ажилтан очихыг хүлээж хугацаа алдалгүй замаа чөлөөлж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
  • Та дуудлагаа өгч ослын зургийг манай “Тэнгэр даатгал - Tenger Insurance” фэйсбүүк хуудасны чатаар илгээн ослоо баталгаажуулан хөдлөх зөвшөөрөл авсанаар дуудлагын ажилтан очихыг хүлээж хугацаа алдалгүй дараагийн шатны арга хэмжээг шууд авах боломжтой.
  • Хэрэв ослын газарт очих шаардлага үүсвэл дуудлагын ажилтан замын ачааллаас хамаарч дуудлага өгсөнөөс хойш дунджаар 20-30 минутын дотор очиж ослыг баримтжуулна.

Mатериал бүрдүүлэх

Жолоочийн хариуцлагын даатгал:

  • Даатгуулагчийн гар өргөдөл;
  • Даатгалын гэрээ;
  • Даатгуулагч болон хохирогч талын тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Даатгуулагч болон хохирогч талын жолооны үнэмлэх;
  • Эрх бүхий байгууллагын дүгнэлт (замын цагдаагийн акт дүгнэлт г.м);
  • Хохирлын үнэлгээ;
  • Хохирогчийн тээврийн хэрэгсэл ББСБ, банкны нэр дээр бол зээлийн гэрээ, бусад байгууллага дээр бол албан бичиг;
  • Ослын зураг;

Тээврийн хэрэгслийн даатгал:

  • Даатгуулагчийн гар өргөдөл;
  • Даатгалын гэрээ (ар, өвөргүй байх, гэрээний нөхцөл тод харагдах);
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх;
  • Хохирлын үнэлгээ (байгаа бол);
  • Тээврийн хэрэгсэл нь байгууллага эсвэл банк, ББСБ-ын нэр дээр байгаа бол албан бичиг эсвэл зээлийн гэрээ;
  • Ослын зураг;

Эд хөрөнгийн даатгал:

  • Даатгуулагчийн гар өргөдөл;
  • Даатгалын гэрээ (гэрээний зургийг тод гаргацтай дарах, сканнердах);
  • Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон акт баримт;
  • Ослын зураг;
  • Даатгуулагчийн бичиг баримт;
  • Гэрчилгээний хуулбар;
  • Бусад;

Эрүүл мэндийн даатгал:

  • Өргөдлийн маягт;
  • Даатгалын гэрээ;
  • Эмнэлэг эмчилгээний зардлын и-баримт;
  • Эмнэлгийн лист;
  • Даатгуулагчийн бичиг баримт (иргэний үнэмлэх болон ажлын газрын үнэмлэх);
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Бусад (хэрэв даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын акт, үйлдвэрийн ослын акт, зам тээврийн осолд орсон бол замын цагдаагийн акт);


Таны автомашины хохирлыг банк, ББСБ-ын үндсэн зээлдэгч буюу автомашин эзэмшигчийн дансанд шилжүүлдэг. Үүнийг баталгаажуулахын тулд зээлийн гэрээ шаардлагатай болно. Хэрэв банк, ББСБ байгууллага албан бичгээр зөвшөөрвөл бусад хүний дансанд шилжүүлж болно.

  • Жолоочийн хариуцлагын даатгалаар таны хохирол үнэлэхтэй холбогдон гарсан зардлыг даатгалын компани хариуцна. Үүнд: Үнэлгээний НӨАТ-ын баримт заавал шаардлагатай байдаг.
  • Тээврийн хэрэгслийн болон эд хөрөнгийн даатгалын хувьд тантай байгуулсан гэрээнд зааснаар шийдвэрлэнэ.

Та хохирлын үнэлгээг холбогдох хууль болон гэрээнд тусгагдсаны дагуу өөрийн сонгосон даатгалын хохирол үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний газраар үнэлүүлнэ. 

Шийдвэрлэх

  • Гэрээ болон хуулийн дагуу шаардсан бичиг баримт, материал бүрэн гүйцэд бүрдсэн нөхөн төлбөрийн хүсэлтийн хувьд ажлын 5-7 хоногт багтаан шийдвэрлэх болно.
  • Мөн таны нөхөн төлбөрийн хүсэлтийг дахин шалгах шаардлага гарсан, мөн дутуу материал бүрдүүлсэн, даатгуулагчийн гэрээнд асуудал гарвал хуулинд заасан хугацаа буюу 30 хоног хүртэл сунгана.
  • Та жолоочийн хариуцлагын даатгалын хувьд бичиг баримт зөрчилгүй, хохирол үнэн бодитойгоор үнэлэгдсэн тохиолдолд нөхөн төлбөр 100% олгогдоно.
  • Та мэргэшсэн мэргэшсэн C, D ангиллын мэргэшсэн жолоочийн даатгалтай бол 10.0 сая хүртэлх төгрөгийг 100% нэхэмжлэх боломжтой. Ийм даатгалд хамрагдаагүй бол хувь тэнцүүлдэг.
  • Таны сонгосон тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний багцаас хамаарч 80-100%-ийн нөхөн олговор авах боломжтой.
  • Мөн эд хөрөнгийн даатгалын хувьд зах зээлийн үнэлгээтэй хувь тэнцүүлэх, таны хариуцах хувь, хэмжээ хасагдах зэрэг гэрээнд заасан үндэслэлээр олгох дүн буурна.

Хэрэв буруутай талаас хохирлын үнэлгээгээр гарсан хохирлыг бүрэн барагдуулсан бол тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.

  • Жишээ нь: Бат байшингаа 30.0 сая төгрөгөөр үнэлэн даатгалын гэрээ байгуулсан. Гэтэл байшин нь зах зээлд 50.0 сая төгрөгний үнэтэй. Иймээс хохирлыг даатгуулсан үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулан нөхөн төлбөр олгоно. /МУ-ын Иргэний хуулийн 438.5, Даатгалын тухай хуулийн 4.3/
  • Та даатгуулахдаа гэрээний нөхөн төлбөрийн нөхцлийг сайтар уншиж танилцсан байх шаардлагатай байдаг.
  • 2020.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-ийг үндэслэн даатгалын нөхөн төлбөрөөс 10 хувийг улсын төсөвт суутган шилжүүлдэг. Жишээ нь: банк, ББСБ-ын өмчлөлтэй тээврийн хэрэгсэлд 100,000 төгрөг хохирол учирсан бол татварын 10 хувь суутгагдаад 90,000 төгрөг олгогдоно.

Ердийн эвдрэл, гэмтэл буюу цаг хугацааны давтамжтайгаар хийгдэх засвар, сэлбэх болон эд хөрөнгийн өөрийн механик, цахилгааны улмаас үүссэн хохирлыг нөхөн төлдөггүй. Харин та даатгалын гэрээнд заасан эрсдэлээр хохирол учрахад гэрээний дагуу нөхөн төлбөр нэхэмжилсэн хүсэлтээ гаргах эрхтэй.

  • Төв оффис: СБД, Сүхбаатарын талбайн зүүн талд Сити центр 11 давхар, Утас: 7500-1889 /510, 505/
  • Салбар: СБД, Сүхбаатарын талбайн баруун талд, МҮЭХ-ны байр, Утас: 7500-1889 /510, 505/
  • Манайх хөдөө орон нутагт салбаруудтай бөгөөд шаардлагатай бол 1800-1889 дугаарт залган холбогдох дугаарыг авах боломжтой.

Та материалаа цахимаар болон өөрийн биеэр хүргэн өгөх боломжтой. Жич: улс орон даяар болон эсвэл нийслэл хотод бүх нийтийн бэлэн болон өндөржүүлсэн байдал зарласан үед таныг эрсдэлээс хамгаалах, мөн таны үнэт цагийг хэмнэх үүднээс цахимааар материалаа өгөхийг бид зөвлөж байна.

Цахимаар:

  • “Тэнгэр даатгал нөхөн төлбөр” гэсэн фэйсбүүк хуудсаар;
  •  Имэйлээр нөхөн төлбөрийн хүсэлтээ ирүүлэх бол claimteam@tengerinsurance.mn гэсэн хаягаар;
  • Edaatgal app ашиглан 24/7 цагаар тус тус ирүүлэх боломжтой.

Эх хувиар өгөх бол:

  • Нөхөн төлбөрийн материал хүлээн авах хайрцагт хийгээрэй. Байршил:
  • ХасБанк, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, "СиАрИ" ХХК-ийн байр /Зүүн 4 замын баруун хойно, Эрүүл Мэндийн хүрээлэнгийн урд талд/
  • ХасБанк, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Сөүлийн гудамж, "Түшиг" төвийн 1 давхарт
  • ХасБанк, Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, 1-р хороолол 1-р үйлчилгээний төв /"Саппоро" худалдааны төвд/
  • А, В, Механизм ангиллын тээврийн хэрэгслийн хувьд нэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хязгаар 5,000,000 төгрөг хүртэл;
  • С, Д ангиллын тээврийн хэрэгслийн хувьд дээд хязгаар 10,000,000 төгрөг хүртэл байх ба мэргэшсэн C, D ангиллын даатгалтай бол дээд хязгаар хүртэл авах боломжтой.

Та жолоочийн хариуцлагын даатгалаар таны буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд хохирол учруулвал гарсан хохирлыг нөхөн барагдуулна. Жишээ нь: Даатгуулагч Бат ухрах үйлдэл хийхдээ иргэн Болдын машиныг мөргөж 100,000 төгрөгийн хохирол учруулсан бол уг хохирлыг даатгалаас төлж барагдуулна.

  • Сэтгэл санааны хохирол;
  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
  • Даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
  • Даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол;

Нөхөн төлбөрийн маягт

Нөхөн төлбөрийн материал