logo
Tenger_Logo_Line

Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал

Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь хамгийн ихдээ 5.0 сая хүртэлх төгрөгийн хариуцлагыг хамгаалдаг бөгөөд энэхүү даатгал нь даатгуулагчийг илүү өндөр дүнгээр хамгаалах боломжтой.

Даатгалын эрсдэл

    Даатгуулагч автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ:

    1. Гуравдагч этгээдийн амь насанд хохирол учруулах
    2. Гуравдагч этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулах
    3. Гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулах
    • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дах хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
    • Даатгагч Гэрээнд заасны дагуу шаардлага хангасан, бүрэн гүйцэд нөхөн төлбөрийн материалыг Даатгуулагчаас хүлээн авснаас хойш дэд гэрээнд өөрөөр заагаагүй бол ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
    • Даатгуулагчаас хүлээн авсан нөхөн төлбөрийн материал нь Гэрээнд заасны дагуу нэмэлт ажиллагаа хийгдэх шаардлагатай бол дээрх хугацаа үйлчлэхгүй.
    • Даатгуулагч Гэрээнд заасан даатгалын зүйлийг өөр Даатгагчид зэрэг даатгуулсан бол Даатгагчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 443.5-д заасныг баримталж шийдвэрлэнэ. 
    • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ. 
    • Даатгалын зүйл, түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч солих, сэлбэх эсвэл бодит үнээр нөхөн төлөх эсэхийг өөрийн сонголтоор шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд тухайн нөхөн төлөгдсөн эд зүйл нь Даатгагчийн эзэмшилд шилжинэ. 
    • Даатгагч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу Даатгуулагчид олговол зохих нөхөн төлбөрийн дүнгээс зохих татварыг суутгана. 
    • Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль бага байна.
    • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож шийдвэрлэж болно.

    Даатгагч дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

    • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол;
    • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
    • Даатгуулагч хураамжийг Дэд гэрээнд заасан хугацаанд төлөөгүй;
    • Гэрээний хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
    • Энэхүү гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
    • Даатгуулагч даатгуулах эсвэл нөхөн төлбөрийн хүсэлт гаргахдаа Даатгагчид худал мэдүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, Даатгагчид мэдэгдэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан, мэдээллийг зориудаар гуйвуулсан;
    • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчийн дагаж мөрдөх ёстой холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;
    • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан үйлдэл, түүний үр дагавар;
    • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
    • Даатгалын зүйлийн өмчлөгч, эзэмшигч, зориулалт өөрчлөгдсөн тухай Даатгагчид мэдэгдээгүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шинэ өмчлөгч, эзэмшигч, эсхүл зориулалтыг өөрчлөн ашиглах явцад хохирол учирсан;
    • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн эсхүл Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар хязгаарласан;
    • Дэд гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлоос үүдсэн шууд бус хохирол, эдийн засгийн болон санхүүгийн алдагдал, учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол, төлбөр, анз, шийтгэвэр;
    • Даатгуулагч Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн;
    • Даатгуулагч даатгалын зүйлд учирсан хохирлыг Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр нөхөн сэргээсэн бол зах зээлийн үнээс давсан хэсэгт нь нөхөн төлбөр олгохгүй;
    • Нийгмийн эмх замбараагүй байдал, ажил хаялт, гэмт халдлага, төрийн эргэлт, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, дайн, дайны шинжтэй тэмцэл, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист, улс төрийн үйл ажиллагаа болон нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн хохирол;
    • Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсэг, тэдгээрийн үйлчлэлээс үүдсэн хохирол;
    • Атом ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон хими, химийн хорт, биологи, био-химийн бодис, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;
    • Асбест, асбест агуулсан ямар нэгэн материалаас болон тэдгээрийн үр дагавраас үүдсэн хохирол;
    • Даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;
    • Бүх төрлийн шувууны ханиад, томуу болон организмоос организмд халдварлаж болох (үүгээр хязгаарлагдахгүй) вирус, бактери, паразит, бичил биетэн эсвэл бусад эмгэг төрүүлэгчид орших (үүгээр хязгаарлагдахгүй) аливаа бодис, тэдгээрийн нөлөөгөөр үүсч болох амьдардаг эсэхээс үл хамааран (үүгээр хязгаарлагдахгүй) тэдгээрийн мутаци эсвэл өөрчлөлт орсон бүх төрлийн (үүгээр хязгаарлагдахгүй) халдварт өвчнөөс үүдсэн хохирол (зөвхөн коронавирусээр хязгаарлагдахгүй);
    • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Үнийн санал

Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал -н үнийн санал авах

Жолоочийн албан журмын даатгал нь таны бусдын өмнө хүлээх хариуцлагыг 5 сая хүртэлх үнэлгээгээр даатгадаг тул түүнээс дээш гарсан хохирлыг хариуцах боломжгүй юм. Харин Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал нь 5 сая төгрөгөөс давсан хохирлыг барагдуулж таныг эрсдэлээс бүрэн хамгаалах юм.
Нотолгоогүй хохирлыг нөхөн төлөх боломжгүй байдаг.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь даатгуулагчийн хариуцах хэсэг болно.
Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал