Tenger_Logo_Line

Иргэдийн гэнэтийн ослын даатгал

Иргэдийн гэнэтийн ослын даатгал

Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

Даатгалын эрсдэл
    1. Байгалийн эрсдэл
    2. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
    3. Мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл
    4. Гуравдагч этгээдийн учруулах эрсдэл
    5. Ахуйн эрсдэл

      • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
      • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ. 
      • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож шийдвэрлэж болно.
      • Даатгалын гэрээний хугацаанд даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
      • Даатгагч даатгалын гэрээний нөхцөлийн дагуу эмчилгээ, үйлчилгээ эхэлсэн өдрөөс эхлээд цаашид эмчлүүлэх шаардлагагүй гэдгийг эмнэлгийн зүгээс тогтоосон эсвэл даатгалын гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны зардлыг төлнө.
      • Даатгуулагч даатгалын тохиолдол бүр нэг удаа нэхэмжлэл гаргах эрхтэй. 
      • Дараах хүснэгтэд тусгасны дагуу нөхөн төлбөрийг тооцоолно. Үүнд:

      Даатгалын хамгаалалт

      Нөхөн төлбөр олгох дээд дүн

      Даатгуулагч амь насаа алдах

      Даатгалын үнэлгээний 100% хүртэл

      Хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдах

      Хөдөлмөрийн чадвараа  51%-69% алдах

      Даатгалын үнэлгээний 90% хүртэл хөдөлмөрийн чадвар тогтоогдсон хугацаанд хувь тэнцүүлнэ (1 удаа)

      Хөдөлмөрийн чадвараа 10%-50% алдах

      Даатгалын үнэлгээний 75% хүртэл хөдөлмөрийн чадвар тогтоогдсон хугацаанд хувь тэнцүүлнэ (1 удаа)

      • Эмнэлэг эмчилгээний зардалд олгох хэмжээ багц бүрээр:

      Эмчилгээний төрөл 

      БАГЦ 1

      БАГЦ 2

      БАГЦ 3

      Хэвтэн эмчлүүлэх

      (7 хоног хүртэл,

      1 ор хоног х  ₮30,000)

       

      300,000

      төгрөг хүртэл

       

      ₮900,000

      төгрөг хүртэл

       

      ₮2,000,000 төгрөг хүртэл

      Эмчийн үзлэг

      Шинжилгээ

      Дүрс оношилгоо

      Жорын дагуух эм, тариа

      Амбулаторийн эмчилгээ

      Нөхөн сэргээх эмчилгээ

       (5удаа x ₮20,000)


      Дараах тохиолдлуудад даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол хэмээн үзэн Даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:
      • Гэрээний хураамж төлөгдөн гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 72 цагийн доторх гэнэтийн осол;
      • Бүх төрлийн өвчлөл;
      • Бүх төрлийн шалтгаанаар үүссэн зүрхний шигдээс болон харвалт;
      • Төрөлттэй холбоотойгоор үүсэх гэмтэл, бэртэл, нас баралт;
      • Согтууруулах ундаа болон эм хэтрүүлэн хэрэглэсэн эсвэл мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсэн;
      • Өөрийн биед санаатайгаар гэмтэл учруулах, амиа хорлох, амиа хорлохыг завдах, түүний үр дагавар;
      • Мэргэжлийн болон аюултай спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх, уралдаан, тэмцээнд оролцох, түүний үр дагавар;
      • Ан агнуур хийх үед гарсан хохирол;
      • Даатгуулагч зайлшгүй мөрдөх ёстой хууль тогтоомж, дүрэм журам, техник аюулгүй ажиллагааны дүрэм заавар зөрчсөнөөс үүдэн гэмтэж бэртсэн;
      • Даатгуулагч гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртэн даатгалын нөхөн төлбөр авсны дараа уг гэмтлийн үр дагаврыг эмчлүүлэхээр дахин нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, амралт, сувиллын газар эмчлүүлэх сувилуулах;
      • Эмчийн бус заавраар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, дур мэдэн гэрээр хийлгэсэн эмчилгээ болон эмчлэх эрхгүй этгээдээр эмчлүүлсэн;
      • Витамин, түүнтэй адилтгах төрлийн нэмэлт тэжээл, ажлын ачааллаас үүдсэн ядаргаа, бие сульдах өвчний үеийн эмнэлэг эмчилгээний зардал;
      • Техникийн шаардлага хангаагүй моторт, далбаат завь ашиглах  явцад үүссэн хохирол;
      • Зөвшөөрөлгүй хамгаалалт бүхий бүс нутагт дур мэдэн нэвтэрснээс араатан амьтанд дайруулах, хазуулах хохирол;
      • Байгалийн гамшигт үзэгдэл болохыг урьдчилан анхааруулсан бүс нутаг, суурин газарт зорчсоноос үүдсэн хохирол;
      • Нийгмийн эмх замбараагүй байдал, ажил хаялт, гэмт халдлага, төрийн эргэлт, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, дайн, дайны шинжтэй тэмцэл, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист, улс төрийн үйл ажиллагаа болон нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн хохирол;
      • Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсэг, тэдгээрийн үйлчлэлээс үүдсэн хохирол;
      • Атом ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон хими, химийн хорт, биологи, биохимийн бодис, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол
      Даатгагч нь дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:
      • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
      • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
      • Гэрээний хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
      • Энэхүү гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох, шалтгааныг тогтоох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
      • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
      • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн, төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр эсхүл буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар хязгаарласан;
      • Халдварт өвчин түүний үр дагавраас үүдсэн хохирол (Зөвхөн цар тахал, коронавирусээр хязгаарлагдахгүй);
      • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

    Багц 1

    3,000,000 ₮

    Хураамж 30,000 ₮
    shape

    Багц 2 - Санал болгох

    5,000,000 ₮

    Хураамж 50,000 ₮

    Багц 3

    10,000,000 ₮

    Хураамж 100,000 ₮
    shape
    Аливаа ердийн болон гэнэтийн өвчлөлийг хамгаалдаггүй.
    Гэнэтийн ослын улмаас таны амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардал болон тохирсон мөнгөн тэтгэмжийг нөхөн төлнө.
    Эмчийн бус заавраар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, дур мэдэн гэрээр хийлгэсэн эмчилгээний төлбөр.
    Даатгалын гэрээ болгонд тухайн гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл болон нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдлуудыг тусгасан байдаг. Иймд та тус заалтуудтай сайтар танилцаж гэрээ байгуулахыг зөвлөж байна.
    Иргэдийн гэнэтийн ослын даатгал