Tenger_Logo_Line

Тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал

Даатгуулагчийн эзэмшил эсвэл өмчлөл бүхий авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан B ангиллын өөрөө явагч машин.

Даатгалын эрсдэл
    1. Байгалийн эрсдэл
    2. Галын эрсдэл
    3. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
    4. Зориулалтын зогсоолд байх үеийн эрсдэл
    5. Хулгайн эрсдэл
    • Даатгуулагчаас даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор ирүүлсэн шаардлага хангасан, бүрэн гүйцэд, үнэн зөв нөхөн төлбөрийн баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
    • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг Даатгуулагчтай харилцан тохиролцож шийдвэрлэж болно.
    • Даатгуулагч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 болон 12.3 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөрийг 50 хувиар тооцно.
    • Даатгалын гэрээний хугацаанд даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байх ба Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээг бууруулан тооцно.
    • Даатгалын зүйлийг зах зээлийн үнээс багаар даатгуулсан бол гэрээнд заасан даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг тооцно (Зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын харьцаа нь 90 хувь ба түүнээс дээш хувиар тохирч байх тохиолдолд хамаарахгүй).
    • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
    • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ. 
    • Даатгалын зүйл, түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч солих, сэлбэх эсвэл бодит үнээр нөхөн төлөх эсэхийг өөрийн сонголтоор шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд тухайн нөхөн төлөгдсөн эд зүйл нь Даатгагчийн эзэмшилд шилжинэ. 
    • Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль бага байна.
    • Даатгагч эзэмшигчид нөхөн төлбөр олгох тухай өмчлөгчид бичгээр урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нөхөн төлбөрийг олгоно;
    Тээврийн хэрэгслийн дараах эд анги, засвар үйлчилгээнд учирсан аливаа хохирол. Үүнд: 
    • Ашиглалтын хугацаатай эд ангиуд болон туслах, дагалдах материалуудад учирсан хохирол болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;
    • Техникийн шаардлага зөрчсөн засвар хийсэн, тухайн тээврийн хэрэгсэлд тавьсан зориулалтын бус эд анги, нэмэлт тоноглолд учирсан болон тэдгээрээс үүдсэн хохирол;
    • Дугуй, дугуйн гадна бүрээс, обуд, калпак, олгойнд учирсан хохирол( Багц 4-т хамаарахгүй);
    • Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас үүссэн эвдрэл, гэмтэл, өөрчлөлтүүд;
    Тээврийн хэрэгслийг дор дурдсан зориулалтаар ашигласны улмаас учирсан аливаа хохирол. Үүнд: 
    • Тээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, туулах чадварыг болон уул, усанд найдвартай эсэхийг нь туршсанаас үүдсэн хохирол;
    • Тогтсон шавар, гол, горхи, мөрөн, нуур гатлах, мөсөн дээгүүр явах эсвэл мөстсөн голоор гарах үед учирсан хохирол;
    • Өвлийн цагт хөдөлгүүр халаах болон бусад зориулалтаар ил гал гаргаснаас үүдсэн хохирол;
    • Авто замаас бусад газраар явснаас (зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах гэх мэт) үүдэн гарсан хохирол;
    • Тээврийн хэрэгслийн даац болон зорчигчийн тоон хэтрүүлсний улмаас үүссэн аливаа хохирол;
    Доор дурдсан аливаа шалтгаануудын улмаас үүссэн хохирол. Үүнд:
    • Нийтийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болон Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т зааснаас бусад байрлалаар тээврийн хэрэгслийг байршуулсан болон Замын хөдөлгөөний дүрэмд заасан түр болон удаан зогсохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ бүхий газарт, зориулалтын бус зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулсан үед учирсан хохирол;
    • Жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгслийг ашиглаж, хэрэглэх үед учирсан хохирол;
    • Жолооч эм, тариа хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй эм, тариа, бодис хэрэглэсэн, хэт ядарсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ жолоо барьсан.
    • Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон агуулга бүхий заалтуудыг зөрчсөнөөс үүдсэн хохирол; Үүнд:
      • Улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн;
      • Буцаж эргэх үйлдлийг хориглосон газар, эсвэл буцаж эргэхийг хориглосон тохиолдолд буцаж эргэсэн;
      • Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн, урсгал сөрж явсан;
      • Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон заалтыг зөрчсөн;
    • Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5 болон 12.6 заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохирол, түүний үр дагавар;
    • Замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй, бүрэн  бус тээврийн хэрэгслийг ашиглах үед учирсан хохирол;
    • Тээврийн хэрэгслийн үйлдвэрийн гажиг, механикийн, бүтцийн,  цахилгааны гэмтэл, тээврийн хэрэгсэлд засвар хийх, зориулалтын бус аргаар халаах, асаах үйлдлээс  холбоотой болон тээврийн хэрэгслийн дотроос нь өөрөөс үүссэн гал буюу  түүнээс үүдсэн аливаа хохирол, түүний үр дагавар; 
    • Тээврийн хэрэгсэлд шаардлага хангахгүй түлш, шатахуун хэрэглэсний улмаас үүдсэн хохирол;
    • Нийгмийн эмх замбараагүй байдал, ажил хаялт, гэмт халдлага, төрийн эргэлт, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, дайн, дайны шинжтэй тэмцэл, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист, улс төрийн үйл ажиллагаа болон нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн хохирол;
    • Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсэг, тэдгээрийн үйлчлэлээс үүдсэн хохирол;
    • Атом ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон хими, химийн хорт, биологи, биохимийн бодис, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол.

    Даатгагч нь дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

    • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
    • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
    • Гэрээний хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
    • Энэхүү гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
    • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
    • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн, төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр эсхүл буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар хязгаарласан;
    • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлоос үүдсэн шууд бус хохирол, эдийн засгийн болон санхүүгийн алдагдал, учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол, төлбөр, анз, шийтгэвэр;
    • Даатгуулагч Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, нөхөн сэргээсэн, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн;
    • Даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;
    • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчид хууль тогтоомж болон гэрээгээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол.

Үнэлгээ

Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээгээр

Багц 1

Хураамж 1%

Багц 2

Хураамж 1.5%

Багц 3

Хураамж 2%

Багц 4

Хураамж 2.5%
shape
В ангиллын тээврийн хэрэгслийг даатгана.
Энэхүү бүтээгдэхүүн нь таны эд хөрөнгийг хамгаалдаг тул аливаа бусад хариуцлагыг хамгаалдаггүй болно.
Таны сонгосон багцаас хамаараад 10-20%-ийн хариуцах хэсэг гэж байна.
Тээврийн хэрэгслийн даатгал