Tenger_Logo_Line

Орон сууцны даатгал

Орон сууцны даатгал

Даатгуулагчийн өмчлөл бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууц

Даатгалын эрсдэл
    1. Байгалийн эрсдэл
    2. Галын эрсдэл
    3. Ус чийгийн эрсдэл
    4. Цахилгааны эрсдэл

        • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
        • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ.
        • Даатгалын зүйл, түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч солих, сэлбэх эсвэл бодит үнээр нөхөн төлөх эсэхийг өөрийн сонголтоор шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд тухайн нөхөн төлөгдсөн эд зүйл нь Даатгагчийн эзэмшилд шилжинэ.
        • Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль бага байна.
        • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож шийдвэрлэж болно.

        Дараах тохиолдлуудад даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзэн Даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

        • Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, өөрийн дотоод эвдрэл зэрэг цагийн урсгалаар үйлчлэл үзүүлдэг бусад хүчин зүйлүүдийн нөлөөллөөр үүссэн хохирол;
        • Даатгалын зүйл Засгийн Газрын эсвэл шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, банк, санхүү болон олон нийтийн байгууллагын шийдвэрээр хураагдсан байх үед учирсан бүх хохирол;
        • Урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйгээс үүдсэн хохирол;
        • Хулгай дээрэм, түүнээс үүдсэн хохирол;
        • Барилгын зураг төслийн алдаа болон барилгын норм, стандартыг хангаагүй, барилга угсралтын буруу гүйцэтгэлийн улмаас үүссэн хохирол;
        • Даатгалын зүйлд хийсэн өргөтгөл, хийцийн өөрчлөлт, нэмэлт засвар, түүнээс үүдэн гарсан хохирол;  
        • Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх үйлчилгээний улмаас үүссэн эвдрэл, гэмтэл, өөрчлөлтүүд;
        • Даатгалын зүйл доторх тавилга, эд хогшил болон бусад эд хөрөнгөд учирсан хохирол;
        • Нийгмийн эмх замбараагүй байдал, ажил хаялт, гэмт халдлага, төрийн эргэлт, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, дайн, дайны шинжтэй тэмцэл, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист, улс төрийн үйл ажиллагаа болон нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн хохирол;
        • Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсэг, тэдгээрийн үйлчлэлээс үүдсэн хохирол;
        • Атом ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон хими, химийн хорт, биологи, биохимийн бодис, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол.

        Даатгагч нь дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

        • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
        • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
        • Гэрээний хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
        • Энэхүү гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
        • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
        • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчид хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;
        • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн, төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр эсхүл буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар хязгаарласан;
        • Даатгуулагч Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн;
        • Даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;
        • Даатгалын зүйлийн өмчлөгч, эзэмшигч, зориулалт өөрчлөгдсөн тухай Даатгагчид мэдэгдээгүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шинэ өмчлөгч, эзэмшигч, эсхүл зориулалтыг өөрчлөн ашиглах явцад хохирол учирсан;
        • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлоос үүдсэн шууд бус хохирол, эдийн засгийн болон санхүүгийн алдагдал, учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол, төлбөр, анз, шийтгэвэр;
        • Даатгуулагч даатгалын зүйлд учирсан хохирлыг Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр нөхөн сэргээсэн бол зах зээлийн үнээс давсан хэсэгт нь нөхөн төлбөр олгохгүй;
        • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

      Багц 1

      Орон сууцны зах зээлийн үнэлгээгээр

      Хураамж Орон сууц -0.13%, Амины орон сууц – 0.27%
      shape
      Нийтийн орон сууц, амины орон сууцыг даатгана
      Зуслангийн байшин, гэр хорооллын хашаа байшин, гэр зөөврийн сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, газрыг даатгахгүй.
      Зах зээлийн үнэлгээгээр даатгах ба дараах хязгаартай байна. Орон сууц 40-600 сая төгрөг, амины орон сууц 100-800 сая төгрөг байдаг.
      Даатгуулагчийн хариуцах хэсэг нь даатгалын тохиолдол бүрд 20% байна.
      Орон сууцны даатгал