Tenger_Logo_Line

Орон сууц өмчлөгчийн хариуцлагын даатгал

Орон сууц өмчлөгчийн хариуцлагын даатгал

Даатгуулагч өөрийн өмчлөл бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцад байх үедээ гуравдагч этгээдийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хүлээх хариуцлага

Даатгалын эрсдэл
    1. Галын эрсдэл
    2. Ус чийгийн эрсдэл
    3. Цахилгааны эрсдэл


    • Даатгуулагчаас даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор ирүүлсэн шаардлага хангасан, бүрэн гүйцэд, үнэн зөв нөхөн төлбөрийн баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
    • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг Даатгуулагчтай харилцан тохиролцож шийдвэрлэж болно;
    • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
    • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ.
    • Даатгалын гэрээний хугацаанд даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байх ба Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээг бууруулан тооцно.
    • Даатгалын зүйл, түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч солих, сэлбэх эсвэл бодит үнээр нөхөн төлөх эсэхийг өөрийн сонголтоор шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд тухайн нөхөн төлөгдсөн эд зүйл нь Даатгагчийн эзэмшилд шилжинэ.
    • Нөхөн төлбөрт олгох дээд хэмжээ багц бүрээр:

    Хохирол

    БАГЦ 1

    БАГЦ 2

    БАГЦ 3

    Гуравдагч этгээдийн хөрөнгөд

    ₮4,500,000

    ₮9,000,000

    ₮18,000,000

    Гуравдагч этгээдийн эрүүл мэндэд

    ₮500,000

    ₮1,000,000

    ₮2,000,000

    Дараах тохиолдлуудад даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзэн Даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

    • Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, өөрийн дотоод эвдрэл зэрэг цагийн урсгалаар үйлчлэл үзүүлдэг бусад хүчин зүйлүүдийн нөлөөллөөр үүссэн хохирол;
    • Даатгалын зүйл Засгийн Газрын эсвэл шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, банк, санхүүгийн болон олон нийтийн байгууллагын шийдвэрээр хураагдсан байх үед учирсан бүх хохирол;
    • Урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйгээс үүдсэн хохирол;
    • Хулгай дээрэм, түүнээс үүдсэн хохирол;
    • Барилгын зураг төслийн алдаа болон барилгын норм, стандартыг хангаагүй, барилга угсралтын буруу гүйцэтгэлийн улмаас үүссэн хохирол;
    • Нийгмийн эмх замбараагүй байдал, ажил хаялт, гэмт халдлага, төрийн эргэлт, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, дайн, дайны шинжтэй тэмцэл, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист, улс төрийн үйл ажиллагаа болон нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн хохирол;
    • Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсэг, тэдгээрийн үйлчлэлээс үүдсэн хохирол;
    • Атом ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон хими, химийн хорт, биологи, биохимийн бодис, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;
    • Даатгуулагчийн орон сууцад хийсэн өргөтгөл, хийцийн өөрчлөлт, зориулалтын бус нэмэлт засвар хийх, тэдгээрийг хийхэд ашигласан материалын чанарын үр дагавраас үүдсэн хохирол;
    • Даатгалын зүйлийн  зориулалт өөрчлөгдсөн, бусдад түрээслүүлэх болон зориулалтын бусаар ашиглуулах үед гарсан хохирол.

    Даатгагч нь дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

    • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
    • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
    • Гэрээний хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
    • Энэхүү гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
    • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
    • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн, төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр эсхүл буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар хязгаарласан;
    • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлоос үүдсэн шууд бус хохирол, эдийн засгийн болон санхүүгийн алдагдал, учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол, төлбөр, анз, шийтгэвэр;
    • Даатгуулагч Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, нөхөн сэргээсэн, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн;
    • Даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;
    • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчид хууль тогтоомж болон гэрээгээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;
    • Даатгалын зүйлийн өмчлөгч, эзэмшигч, зориулалт өөрчлөгдсөн тухай Даатгагчид мэдэгдээгүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шинэ өмчлөгч, эзэмшигч, эсхүл зориулалтыг өөрчлөн ашиглах явцад хохирол учирсан.

Багц 1

5,000,000 ₮

Хураамж 20,000 ₮
shape

Багц 2 - Санал болгох

10,000,000 ₮

Хураамж 40,000 ₮

Багц 3

20,000,000 ₮

Хураамж 60,000 ₮
shape
Даатгуулагч өөрийн өмчлөл бүхий орон сууц, амины сууцад байх үедээ даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлагыг даатгана.
Даатгуулагчийн өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндийг даатгахгүй
Энэхүү даатгал нь таны бусдад учруулсан хохирлыг нөхөн төлдөг бөгөөд таны өөрийн эд хөрөнгийг хамгаалдаггүй. Харин та “Орон сууцны даатгал”-аар өөрийн эд хөрөнгөө хамгаалуулах бүрэн боломжтой.
Орон сууц өмчлөгчийн хариуцлагын даатгал