“Тэнгэр Даатгал” ХК (цаашид “Компани” гэх)-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (цаашид "Ээлжит бус хурал” гэх)-ыг 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутаас Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Галлериа Улаанбаатар төв, 3-р давхар, "JUULCHIN SKY BALLROOM"-д хуралдах тул та бүхэн хуралдаа идэвхтэй оролцоорой.
Хувьцаа эзэмшигчдийн ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn сайтаар хүлээн авна.
Ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:
1.1 Компанийн шинэчлэгдсэн дүрэм батлуулах;
1.2 Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны төсөв батлах;
1.3 Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
Ээлжит бус хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2025 оны 02 сарын 13-ны өдөр (цаашид “Бүртгэлийн өдөр” гэх) байна.
Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон Хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит бус хуралд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Сити центр, 11 давхар, Б.Алтангэрэлийн гудамж-5, Ш/х-48/258, Улаанбаатар 14200 Монгол улс хаягаар болон Тооллогын комиссоор дамжуулан Ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.
Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай. Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2025 оны 03 сарын 05- ны өдрийн 12 цаг 00 минут хүртэл байна.
Ээлжит бус хурлынталаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.
№ |
Комиссын гишүүдийн нэрс |
Утасны дугаар |
Шуудангийн хаяг |
1 |
Б.Энхтүвшин |
75001889 |
enkhtuvshin.b@tengerinsurance.mn |
Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.
Компанийн хаяг: Сити центр, 11 давхар, Б.Алтангэрэлийн гудамж-5, Ш/х-48/258, Улаанбаатар 14200, Монгол улс
Имэйл: enkhtuvshin.b@tengerinsurance.mn
Утас: 7500-1889