header mask

Хүүхдийн даатгал

Хүүхдийн гэнэт осол, эрүүл мэндийн даатгал.

prod image

Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд

ЦОГЦ ХАМГААЛАЛТ

Хүүхдийн гэнэтийн ослоос хамгаалах цогц даатгал

ХЯМД ҮНЭ

Бүтэн жилийн даатгалын хураамж ердөө 10,000 төгрөг

ХАМТДАА ДААТГУУЛАХ

Хэдэн ч хүүхэд даатгуулах боломжтой

Хамгаалалтууд

price
ГЭНЭТИЙН ОСОЛ

Гэнэтийн санаандгүй, урьдчилан таахааргүй тохиолдсон үйл явдлын улмаас (аливаа өвчин эмгэг, өвчлөл хамаарахгүй) Даатгуулагчийн бие махбодод ил харагдах шарх, гэмтэл учрахыг

price
БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ

Аянга буух, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, усны үер, газар хөдлөлт болон ой, хээрийн гал түймэр

price
МАЛ АМЬТДЫН НӨЛӨӨГӨӨР ҮҮСЭХ ЭРСДЭЛ

Морь малаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, хазуулах, араатан амьтан, нохойд уруулах, бариулах, хортой шавьж болон хачиг, нисдэг биетэд хазуулах, могойд хатгуулах

price
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕИЙН ЭРСДЭЛ

Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн осол, авто замын гарц болон замын хажуугийн явган хүний зам дээр явж байх үеийн гэнэтийн осол

price
АХУЙН ЭРСДЭЛ

Элдэв юманд цохиулах, дарагдах, хавчигдах, явганаас унаж бэртэх, халтирах, машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед гал, шаталт, дэлбэрэлтийн нөлөөгөөр учирсан гэмтэл, бэртэл, түлэгдэл

 

 ХҮҮХДИЙН ДААТГАГДСАН ЭРСДЛЭЛҮҮД

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

₮1,000,000

1.

2.

3.

4.

5.

6.

 

 

Байгалийн эрсдэл

Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

Мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл

Гуравдагч этгээдийн учруулах эрсдэл

Ахуйн эрсдэл

Урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол /үүнд олон улсын болон улсын чанартай уралдаан, тэмцээний үеийн осол хамаарахгүй/

Даатгуулагч амь насаа алдах

Үнэлгээнээс 100% хүртэл. Хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон өдрүүдэд хувь тэнцүүлнэ. (1 удаа)

70-аас дээш хувиар хөгжлийн бэрхшээлтэй болсон нь тогтоогдсон

69 хүртэлх хувиар хөгжлийн бэрхшээлтэй болсон нь тогтоогдсон

Үнэлгээнээс 75% хүртэл. Хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон өдрүүдэд хувь тэнцүүлнэ. (1 удаа)

Эмнэлэг эмчилгээний зардал (тохиолдол бүрт)

Хэвтэн эмчлүүлэх /7 хоног хүртэл, 1 ор хоногт 30,000/

500,000₮

хүртэл

Эмчийн үзлэг

Шинжилгээ, оношлогоо

Дүрс оношлогоо

Эмийн жороор олгох эм

Амбулаторийн эмчилгээ

Физик эмчилгээ

100,000₮ хүртэл

Даатгалын хураамж буюу таны төлөх дүн

10,000₮

 

 

Хүүхдийн даатгалын нөхцөл

Нөхөн төлбөр олгох нөхцөл
plus minus
  • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нахан төлбөрийг олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
  • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ.
  • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож шийдвэрлэж болно.
  • Даатгалын гэрээний хугацаанд даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  • Даатгагч даатгалын гэрээний нөхцөлийн дагуу эмчилгээ, үйлчилгээ эхэлсэн өдрөөс эхлээд цаашид эмчлүүлэх шаардлагагүй гэдгийг эмнэлгийн зүгээс тогтоосон эсвэл даатгалын гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны зардлыг төлнө.
  • Даатгуулагч даатгалын тохиолдол бүр нэг удаа нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
plus minus
  • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
  • Гэрээний хүчин хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
  • Энэхүү гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох, шалтгааныг тогтоох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
  • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
  • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчид хууль тогтоомж болон гэрээгээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;
  • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн, төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр эсхүл буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар хязгаарласан;
  • Халдварт өвчин түүний үр дагавраас үүдсэн хохирол (Зөвхөн цар тахал, коронавирусээр хязгаарлагдахгүй);
  • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.
Түгээмэл асуулт, хариулт
plus minus
  1. Энэ даатгалаар таныг ямар эрсдэлүүдээс хамгаалдаггүй вэ?
    Ердийн болон гэнэтийн өвчин.
  2. Энэ даатгал нь юуг нөхөн төлдөг вэ?
    Гэнэтийн ослын улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардал болон тохирсон мөнгөн тэтгэмжийг нөхөн төлнө.
  3. Юуг нөхөн төлөхгүй вэ?
    Эмчийн бус заавраар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, дур мэдэн гэрээр хийлгэсэн эмчилгээ.
  4. Хүүхдийн даатгалаар хэдээс хэдэн насны хүүхдийг даатгуулах боломжтой вэ?
    Энэхүү даатгалаар 3-18 насны хүүхдийг даатгуулах боломжтой.