"Тэнгэр Даатгал" ХХК нь ногдол ашиг тараана
logo
calendar
2025.02.19
1 мин унших

2024 онд Тэнгэр Даатгал ХХК-ийн хураамжийн орлого 69%-аар өсөж, 28 тэрбум, цэвэр ашиг нь 39%-аар өсөж 7.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Энэхүү ашгийнхаа 56% буюу 4,027,200,000.0 (дөрвөн тэрбум хорин долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэлээ. Тэнгэр Даатгал нь өнгөрсөн 12-р сард IPO хийсэн бөгөөд энэ үед хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн ЖИЛИЙН өгөөжийг тооцоолбол 20.4%-тай байна.‌ 

 

Улмаар Тэнгэр Даатгал ХХК Монголын хөрөнгийн бирж дээрх компаниудыг ногдол ашгийн жилийн өгөөжөөрөө тэргүүлж байна.

 

Нэгж хувьцаанд ногдох ашиг: ₮67.12

 

Ногдол ашиг тараах өдөр: 4 сарын 30-наас өмнө

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.