header mask

Дотоод аяллын даатгал

Монгол улсад аялаж байх үеийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал.

prod image

Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд

БОГИНО ХУГАЦААТАЙ

Аяллын хугацаа сонгон даатгуулах боломжтой /7-30 хоног/.

ХЯМД ҮНЭ

Даатгалын хураамж ердөө 5,000 төгрөгөөс эхэлнэ.

ХАМГААЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ ӨНДӨР

Таны гэнэтийн ослыг хамгаалсан хамгаалалтын өндөр үнэлгээтэй.

Хамгаалалтууд

price
ГЭНЭТИЙН ОСОЛ

Аяллын үед гэнэтийн санаандгүй, урьдчилан таахааргүй тохиолдол ил харагдах шарх, гэмтэл учрахыг

price
БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ

Аянга буух, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, усны үер, газар хөдлөлт болон ой, хээрийн гал түймэр

price
МАЛ АМЬТДЫН НӨЛӨӨГӨӨР ҮҮСЭХ ЭРСДЭЛ

Морь малаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, хазуулах, араатан амьтан, нохойд уруулах, бариулах, хортой шавьж болон хачиг, нисдэг биетэд хазуулах, могойд хазуулах, могойд хатгуулах

price
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕИЙН ЭРСДЭЛ

Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн осол, авто замын гарц болон замын хажуугийн явган хүний зам дээр явж байх үеийн гэнэтийн осол

price
АХУЙН ЭРСДЭЛ

Элдэв юманд цохиулах, дарагдах, хавчигдах, явганаас унаж бэртэх, халтирах, машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед гал, шаталт, дэлбэрэлтийн нөлөөгөөр учирсан гэмтэл, бэртэл, түлэгдэл

 

 

 

 

ТАНЫ ДААТГАЛЫН ЭРСДЭЛҮҮД

 

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээ буюу хамгаалалтын хэмжээ (₮)

Даатгалын хураамж буюу төлөх дүн (₮)

Аяллын буюу даатгалын хугацаа

7 хоног хүртэл

14 хоног хүртэл

30 хоног хүртэл

1

Байгалийн эрсдэл

 

 

10,000,000

 

 

 

 

5,000

 

 

 

 

8,000

 

 

 

 

14,000

 

 

2

Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

3

Мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл

4

Гуравдагч этгээдийн учруулах эрсдэл

5

Ахуйн эрсдэл

 

 

Дотоод аяллын даатгалын нөхцөл

Нөхөн төлбөр олгох нөхцөл
plus minus
  • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
  • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ.
  • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож шийдвэрлэж болно.
  • Даатгагч даатгалын гэрээний нөхцөлийн дагуу эмчилгээ, үйлчилгээ эхэлсэн өдрөөс эхлээд цаашид эмчлүүлэх шаардлагагүй гэдгийг эмнэлгийн зүгээс тогтоосон эсвэл даатгалын гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны зардлыг төлнө.
  • Даатгуулагч даатгалын тохиолдол бүр нэг удаа нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
plus minus

Даатгагч нь дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

  • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
  • Гэрээний хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
  • Энэхүү гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох, шалтгааныг тогтоох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
  • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
  • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчид хууль тогтоомж болон гэрээгээр хүээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;
  • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлааг шууд болон шууд бусаар хязгаарласан;
  • Халдварт өвчин түүний үр дагавраас үүдсэн хохирол (Зөвхөн цар тахал, коронавирусээр хязгаарлагдахгүй).
Түгээмэл асуулт, хариулт
plus minus
  1. Гэрээ байгуулсан цагаас эхлэн даатгалын хамгаалалт үйлчилдэг үү?
    Хүлээлгийн хугацаа 24 цаг буюу та даатгал хийлгэснээс хойш 24 цагийн дараагаас таны хамгаалалт үйлчилж эхэлнэ.
  2. Ямар тохиолдол хамгаалагддаггүй вэ?
    Бүх төрлийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон оншилгооны төлбөр.
  3. Энэ даатгалаар ямар эрсдэлүүдээс хамгаалдаггүй вэ?
    Энэхүү даатгалаар ердийн өвчлөлийг хамгаалахгүй.
  4. Даатгалын хугацаа ямар байдаг вэ?
    7, 14, 30 гэсэн хоногуудаас сонгон даатгуулах боломжтой.