Хувьцаа эмшигчдийн ээлжит бус хурал 2025
logo
calendar
2025.03.07
2 мин унших

 

Тэнгэр Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 12:00 цагаас 13:45 цагийн хооронд Галлериа Улаанбаатар төв, 3-р давхар, "JUULCHIN SKY BALLROOM" хурлын танхимд хуралдаж, хурлын ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn вэбсайтаар хүлээн авав.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2025 оны 02 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 60,000,000 ширхэг хувьцаа эзэмшиж буй 1,021 хувьцаа эзэмшигчдээс 53,642,275 ширхэг хувьцаа эзэмшиж буй 23 хувьцаа эзэмшигч буюу 89.4  хувь нь оролцсон тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу  хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэн баталсан байна:

1.       Компанийн шинэчлэгдсэн дүрмийг хэлэлцэн баталсан;

2.       Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төсвийг хэлэлцэн баталсан;

3.       Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг Хувьцаа эзэмшигчдийн саналаар сонгосон;

Хурлаас гарсан шийдвэр:

1.     “Тэнгэр Даатгал” ХК-ийн Компанийн шинэчлэгдсэн дүрэм батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 51,936,825 ширхэг хувьцааны санал буюу 94,97 хувийн саналаар Компанийн шинэчлэгдсэн дүрмийг батлав.

 

2.     ТУЗ-ийн 2025 үйл ажиллагааны зардлын төсөв батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 51,936,698  ширхэг хувьцааны санал буюу 94,97 хувийн саналаар ТУЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны зардлын төсвийг батлав.

 

3.     Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Шаравпэлжээ овогтой Гантуяаг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 53,800,620 ширхэг хувьцааны санал буюу 10.93% хувийн саналаар,

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Түмэннасан овогтой Батзулыг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 53,090,156 ширхэг хувьцааны санал буюу 10.79% хувийн саналаар,

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Жуков овогтой Баатарболдыг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 50,820,825 ширхэг хувьцааны санал буюу 10.33% хувийн саналаар,

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Дорж овогтой Нямрэнцэнийг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 68,095,051 ширхэг хувьцааны санал буюу 13.84% хувийн саналаар,

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Бадарч овогтой Батхишигийг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 52,115,153 ширхэг хувьцааны санал буюу 10.59% хувийн саналаар,

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Ганбат овогтой Ганзоригийг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 53,165,152 ширхэг хувьцааны санал буюу 10.80% хувийн саналаар,

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Цэвэгмид овогтой Түмэнцогтыг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 52,909,048 ширхэг хувьцааны санал буюу 10.75% хувийн саналаар,

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Жамсрандорж овогтой Дэлгэрсайханыг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 50,685,105 ширхэг хувьцааны санал буюу 10.30% хувийн саналаар,

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Галзагд овогтой Туулыг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 50,655,044 ширхэг хувьцааны санал буюу 10.29% хувийн саналаар тус тус сонгов.

 

Хурлын материал татах