Машины даатгал

Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулагдсан B ангиллын өөрөө явагч машинд зориулсан даатгал.

Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд

АВТОМАШИНЫГ БҮТЭН ҮНЭЛГЭЭГЭЭР ХАМГААЛДАГ

Даатгалын үнэлгээг машины зах зээлийн үнэлгээгээр тогтооно.

ЦОГЦ ХАМГААЛАЛТ

Таны автомашиныг иж бүрэн цогцоор даатгаж хамгаална.

ТӨЛБӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ

Даатгалын хураамжийг 4 хувааж төлөх боломжтой.

Хамгаалалтууд

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕИЙН ЭРСДЭЛ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕИЙН ЭРСДЭЛ

Замын хөдөлгөөнд оролцох үед гарсан мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох зэрэг ослууд хамаарна.

ЗОГСООЛЫН ЭРСДЭЛ /УБ ХОТ/
ЗОГСООЛЫН ЭРСДЭЛ /УБ ХОТ/

Мөргүүлэх, шүргүүлэх, гуравдагч этгээдийн учруулах хохирол, дээрээс биет зүйл унах

ГАЛЫН ЭРСДЭЛ
ГАЛЫН ЭРСДЭЛ

Даатгалын зүйлээс хамааралгүй гадны нөлөөтэй гал түймэр болон гадны тэсрэлт, дэлбэрэлт

ХУЛГАЙН ЭРСДЭЛ
ХУЛГАЙН ЭРСДЭЛ

Машины бүрэн болон хэсэгчилсэн хулгай

ЖОЛОО ШИЛЖҮҮЛЭХ ҮЕИЙН ЭРСДЭЛ
ЖОЛОО ШИЛЖҮҮЛЭХ ҮЕИЙН ЭРСДЭЛ

Гэрээнд нэр заасан жолоодох эрх бүхий жолоочид жолоо шилжүүлсэн үед энэ гэрээнд заасан эрсдэл

ТОЛИНЫ ХУЛГАЙ
ТОЛИНЫ ХУЛГАЙ

Гэрээнд хугацаанд 2 толь тус бүр 1 удаа

БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ
БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ

Цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хөрсний нуралт гулсалт, цөмрөлтийн эрсдэл

ШИЛНИЙ ЭРСДЭЛ (ГЭРЭЭНИЙ ХУГАЦААНД 1 УДАА)
ШИЛНИЙ ЭРСДЭЛ (ГЭРЭЭНИЙ ХУГАЦААНД 1 УДАА)

1 чулуу үсрэх, биет зүйл дээрээс унах, шувуу, амьтан мөргөсөх

 

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ

ДААТГАЛЫН ҮНДСЭН ЭРСДЭЛ

 

1

Байгалийн эрсдэл

1.1   Үер (үерлэсэн гол, мөрөн, нуур гатлах үед хамаарахгүй);

+

1.2   Цасан болон шороон шуурга (нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн дээд дүн);

30.0 сая төгрөг хүртэлх

1.3   Газар хөдлөлт;

+

1.4   Хөрсний нуралт, гулсалт, цөмрөлт;

2

Галын эрсдэл

2.1 Даатгалын зүйлээс хамааралгүй гадны нөлөөллөөс үүдсэн гал түймэр болон тэсрэлт, дэлбэрэлт;

+

3

Зам тээврийн хөдөлгөөний үеийн эрсдэл

3.1 Мөргөлдөх, шүргэлдэх;

+

3.2 Онхолдох;

3.3 Биет зүйлд өртөх;

4

Зогсоолд байрлуулах болон зогсоолоос хөдлөх үеийн эрсдэл

4.1  Биет зүйл мөргөх, шүргэх;

+

4.2  Мөргүүлэх, шүргүүлэх;

4.3  Биет зүйлд өртөх;

5

Шилний эрсдэл (гэрээний хугацаанд 1 удаа)

5.1 Чулуу үсрэх, биет зүйл дээрээс унах, шувуу, амьтан мөргөх;

+

6

Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл

6.1 Жолоодох эрх бүхий жолоочид жолоо шилжүүлсэн үед энэ гэрээнд заасан эрсдэл учрах;

+

ДААТГАЛЫН НЭМЭЛТ ЭРСДЭЛ

 

7

Зориулалтын зогсоолд байх үеийн эрсдэл

7.1  Биет зүйлд өртөх;

+

7.2  Мөргүүлэх, шүргүүлэх;

7.3  Сантехникийн гэмтлийн улмаас үүссэн;

7.4  Гуравдагч этгээдийн учруулах;

8

Толины хулгай (гэрээний хугацаанд 2 толь тус бүр 1 удаа);

+

9

Дугуйнаас үүдэлтэй даатгалын гэрээнд заасан эрсдэл учрах;

+

10

Бүрэн болон хэсэгчилсэн хулгай (дугуй, толь, яндангийн хулгай хамаарахгүй);

+

11

Жолоочийн гэнэтийн ослын хамгаалалт

(Энэ гэрээнд заасан эрсдэлийн улмаас жолоочийн эрүүл мэнд хохирсон бол эмнэлэг, эмчилгээний зардлыг хамаарах үнийн дүн хүртэл нөхөн төлнө);

1,000,000 төгрөг хүртэл

12

Дугуйнд учрах хохирол (гэрээнд заасан эрсдэлийн улмаас);

+

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

 

1

Онлайн даатгалын бүтээгдэхүүн, нөхөн төлбөрийн үйлчилгээ

+

2

Хохирол үнэлгээний зардал

250,000 төгрөг хүртэл

3

Ослын дараах нэг удаагийн гадна угаалга (гэрээний хугацаанд 1 удаа)

+

4

Засварын газар хүртэл чирч тээвэрлэх зардал (Улаанбаатар хот дотор)

+

ДААТГУУЛАГЧИЙН ХАРИУЦАХ ХЭСЭГ (Даатгалын тохиолдол бүрд)

0%

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХУВЬ:

2.5%

 

 

Машины даатгалын нөхцөл

Нөхөн төлбөр олгох нөхцөл
collapse
  • Даатгуулагчаас даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор ирүүлсэн шаардлага хангасан, бүрэн гүйцэд, үнэн зөв нөхөн төлбөрийн баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг Даатгуулагчтай харилцан тохиролцож шийдвэрлэж болно.
  • Даатгуулагч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 болон 12.3 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөрийг 50 хувиар тооцно.
  • Даатгалын гэрээний хугацаанд даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байх ба Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээг бууруулан тооцно.
  • Даатгалын зүйлийг зах зээлийн үнээс багаар даатгуулсан бол гэрээнд заасан даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг тооцно (Зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын харьцаа нь 90 хувь ба түүнээс дээш хувиар тохирч байх тохиолдолд хамаарахгүй).
  • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
  • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ. 
  • Даатгалын зүйл, түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч солих, сэлбэх эсвэл бодит үнээр нөхөн төлөх эсэхийг өөрийн сонголтоор шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд тухайн нөхөн төлөгдсөн эд зүйл нь Даатгагчийн эзэмшилд шилжинэ. 
  • Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль бага байна.
  • Даатгагч эзэмшигчид нөхөн төлбөр олгох тухай өмчлөгчид бичгээр урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нөхөн төлбөрийг олгоно;
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
collapse

Тээврийн хэрэгслийн дараах эд анги, засвар үйлчилгээнд учирсан аливаа хохирол. Үүнд: 

  • Ашиглалтын хугацаатай эд ангиуд болон туслах, дагалдах материалуудад учирсан хохирол болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;
  • Техникийн шаардлага зөрчсөн засвар хийсэн, тухайн тээврийн хэрэгсэлд тавьсан зориулалтын бус эд анги, нэмэлт тоноглолд учирсан болон тэдгээрээс үүдсэн хохирол;
  • Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас үүссэн эвдрэл, гэмтэл, өөрчлөлтүүд;
Түгээмэл асуулт, хариулт
collapse
  1. Осол болсон үед ямар арга хэмжээ явах вэ?
    Даатгуулагч нь даатгалын тохиолдлын  дуудлагыг 1800-1889 утсаар өгөх ба нөхөн төлбөрийн менежер холбогдон зөвлөгөө өгнө.
  2. Даатгуулагчийн хариуцах хэсэг гэж юу вэ?
    Даатгалын тохиолдол буюу осол гарах үед Даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ буюу Даатгуулагч өөрөө хариуцаж үлдэх хэсгийг хэлнэ.
  3. Нөхөн төлбөр авахад ямар материалууд бүрдүүлж өгөх вэ?
    Нөхөн төлбөрийн өргөдлийн маягт;
    Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоо барьж байсан этгээдийн жолооны үнэмлэхийн хуулбар;
    Учирсан хохирлын хэмжээг тогтоосон хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
    Ослын үеийн болон хохирлыг нотлох шаардлага хангахуйц 4-өөс олон тооны хувь фото зураг, видео бичлэг;
    Ослын шалтгаан хохирлын талаар гаргасан Замын цагдаа болон бусад эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, тодорхойлолт, шийдвэр;
    Тээврийн хэрэгслийн жолоочийг согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын бичиг баримт;
  4. Нөхөн төлбөрийн материалаа цахимаар илгээх боломжтой юу?
    Тийм. claimteam@tengerinsurance.mn хаягаар нөхөн төлбөрийн материалыг ирүүлнэ.
  5. Нөхөн төлбөрийг хэзээ олсох вэ?
    Шаардлага хангасан, бүрэн гүйцэд нөхөн төлбөрийн материал хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт нөхөн төлбөрийн шийдвэрийг гаргана.