Тэнгэр даатгал нь 2023 онд даатгалын салбарын цэвэр ашгийн 56 хувийг дангаараа бүрдүүлсэн бөгөөд хамгийн өгөөж өндөртэй ажиллаж байна.
Мөн бид нөхөн төлбөр олголтоороо салбартаа тэргүүлдэг бөгөөд гэрээний дагуух нөхөн төлбөрөө 100 хувь олгодог билээ. Даатгалын компанийн гол үзүүлэлт болох хөрөнгө оруулалтын орлогоороо болон нийт мөнгөн хөрөнгийн хэмжээгээрээ салбартаа 2т жагсаж байгаа нь санхүүгийн чадвар өндөртэйг илтгэж байна. Бид мөн ямар ч өр, зээлгүй болно. Тэнгэр даатгал нь сүүлийн 10 жил ОУ-ын аудитаар санхүүгийн аудит тасралтгүй хийлгэж буй Монголын цорын ганц даатгалын компани билээ. Бид ОУ-ын стандартын дагуу үйлчилгээ үзүүлсний үндсэн дээр дэлхийн алдарт BHSI компанийн Монгол дахь цорын ганц хамтрагч болсон.
Тун удахгүй даатгалын багц хууль шинэчлэгдэж даатгалын салбар дараагийн шатандаа орж хөгжих гэж байна. Өнөөдөр зам дээр явж буй 8 машины 1 нь л даатгалтай байгаа нь цаашид зах зээлээ тэлэх асар том боломж буйг илтгэж байна. Сүүлийн 20 жил топ20 индексийн компаниудын өөрийн хөрөнгө 6 дахин буюу жилийн 12% өгөөжтэй өссөн бол Тэнгэр даатгалын өөрийн хөрөнгө жилийн 25% өгөөжтэйгөөр 37 дахин өсжээ. Энэ өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Бид танд Даатгалын Ирээдүйн өсөлтийг хамтдаа хүртэх боломжийг олгон Хувьцаагаа санал болгож байна. Даатгалын салбарын хамгийн ашигтай компанийн хувьцаа эзэмшигч болохыг хүсвэл дараах энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аван захиалгаа өгөөрэй.