Tenger_Logo_Line

Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал

Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал

Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

Даатгалын эрсдэл

    Даатгуулагч дараах үндсэн эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана

    1. Үйлдвэрлэлийн осол;
    2. Ахуйн осол;
    3. Зам тээврийн осол;
    4. Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол;
    5. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэл
    6. Тархинд цус харвах;
    7. Зүрхний шигдээс;
    • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ.
    • Даатгагч нь Даатгуулагчид нөхөн төлбөр олгох тухай банканд бичгээр урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нөхөн төлбөрийг олгоно.
    • Даатгуулагч гэрээнд заасан эрсдэлийн улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан тохиолдолд Даатгагч нөхөн төлбөрийг тухайн Даатгуулагчийн зээлийн төлбөр хариуцах хувиар тооцож олгоно.
    • Даатгуулагч гэрээнд заасан эрсдэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаатай алдсан тохиолдолд Даатгагч тухайн Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд ногдох зээлийн үндсэн төлбөрийг зээл хариуцах хувиар тооцож олгоно.
    • Даатгуулагч нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан) тохиолдолд Даатгуулагчийн тухайн үеийн зээлийн төлбөр хариуцах хувиар нөхөн төлбөр тооцно.
    • Даатгагч төлбөл зохих нөхөн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлнө. Үүнд Даатгагчаас үл хамаарах шалтгаанаас үүдэлтэй нэмэгдүүлсэн хүү хамаарахгүй.
    • Даатгагч нь энэхүү гэрээний 5.7-т зааснаас бусад аливаа хүү, шимтгэл, алдангийг нөхөн төлөхгүй.
    • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож шийдвэрлэж болно.
    • Даатгалын гэрээний хугацаанд даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
    • ·Даатгуулагч даатгалын тохиолдол бүр нэг удаа нэхэмжлэл гаргах эрхтэй.

    Дараах тохиолдлуудад даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзэн Даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

    • Даатгуулагч эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байхдаа болон үйлдэхийг завдсан үед учирсан хохирол;
    • Сэтгэл санааны хохирол;
    • Даатгуулагч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсэн, хэт ядарсан эсвэл өвчтэй байсны улмаас учирсан хохирол;
    • Үйлдвэрийн гажиг, түүнээс үүдэн гарсан хохирол;
    • Тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бүтэн бус (Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт) байхад замын хөдөлгөөнд оруулсан;
    • Тээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, уул, усанд найдвартай эсэх эсвэл чадварыг нь туршсан, аюултай эсвэл зам, гарамгүй (зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах) газраар явсан;
    • Гуравдагч этгээдийн сэтгэл санааны хохирол, ашиг орлого алдах, сул зогсолт, хүү торгуулийн зардал;
    • Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол;
    • Нийгмийн эмх замбараагүй байдал, ажил хаялт, гэмт халдлага, төрийн эргэлт, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, дайн, дайны шинжтэй тэмцэл, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист, улс төрийн үйл ажиллагаа болон нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн хохирол;
    • Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсэг, тэдгээрийн үйлчлэлээс үүдсэн хохирол;
    • Атом ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон хими, химийн хорт, биологи, биохимийн бодис, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;

    Даатгагч нь дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

    • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
    • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
    • Гэрээний хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
    • Энэхүү гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
    • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчид хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;
    • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
    • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлоос үүдсэн шууд бус хохирол, эдийн засгийн болон санхүүгийн алдагдал, учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол, төлбөр, анз, шийтгэвэр;
    • Даатгуулагч Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн.
    • Даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;
    • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Багц 1

Ипотекийн зээлийн үлдэгдэл дүн

Хураамж 0.11%
shape
Банкнаас урт хугацааны орон сууц, амины орон сууцны зээл, засгийн газрын хөнгөлөлттэй ипотекийн зээл авсан зээлдэгчийг амь нас, эрүүл мэндийг даатгана.
Даатгалын гэрээ байгуулж, хураамжаа төлснөөс хойш нэг жил хүчинтэй байна. Тиймээс та зээлээ бүрэн төлж дуусах хүртэл жил бүр даатгуулах үүрэгтэй.
Edaatgal аппликэйшн татаж утаснаасаа даатгуулах боломжтой. Урт хугацааны орон сууц, амины орон сууцны зээл, засгийн газрын хөнгөлөлттэй ипотекийн зээл авсан банкандаа хандаж даатгуулна.
Эхний жил зээл олгосон дүнгээс даатгалын хураамжийн хувиар тооцоолж төлнө. Зээлийн хугацаа дуусах хүртэл жил бүр даатгалын төлбөрийг зээлийн дүнгээс даатгалын хураамжийн хувиар тооцоолж төлнө.
Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал