Tenger_Logo_Line

Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

Зээлээр худалдан авч, зээлийн барьцаанд тавьсан орон сууц

Даатгалын эрсдэл
    1. Галын эрсдэл (гал түймэр, дэлбэрэлт);
    2. Сантехникийн эрсдэл;
    3. Байгалийн эрсдэл (газар хөдлөлтийн эрсдэл хамаарахгүй);
    4. Цахилгаан, эрчим хүчний эрсдэл;
    5. Гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл;



    • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
    • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ.
    • Даатгалын зүйл, түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч солих, сэлбэх эсвэл бодит үнээр нөхөн төлөх эсэхийг өөрийн сонголтоор шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд тухайн нөхөн төлөгдсөн эд зүйл нь Даатгагчийн эзэмшилд шилжинэ.
    • Даатгалын зүйлд учирсан хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх бөгөөд үнэлгээг хийлгэсэн зардлыг Даатгагч хариуцна;
    • Даатгагч Даатгуулагчид нөхөн төлбөр олгох тухай банканд бичгээр урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нөхөн төлбөрийг олгоно;
    • Даатгагч нь олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр барьцаа хөрөнгийн даатгалын үнэлгээг бууруулах бөгөөд Даатгуулагч нь тус үнэлгээг нөхөн сэргээгээгүй тохиолдолд даатгалын хугацаанд дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо барьцаа хөрөнгийн үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулж хувь тэнцүүлэн олгоно;
    • Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль бага байна.
    • Даатгалын гэрээний хугацаанд даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
    • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг Даатгуулагчтай харилцан тохиролцож шийдвэрлэж болно.

     

    Дараах тохиолдлуудад даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзэн Даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

    • Газар хөдлөлт, түүний үр дагавар;
    • Даатгуулахаас өмнө учирсан болон эсхүл даатгалын нөхөн төлбөр авсны дараа хор нөлөөг арилгаагүй үед гарсан хохирол, түүний үр дагавар;
    • Улирлын болон олон жилийн цэвдэг, шавар, намаг, гүний усны нөлөөлөл, түүнээс учирсан аливаа хохирол;
    • Хэвийн элэгдэл хорогдол, байгаль, цаг уурын болон эсхүл цаг хугацааны урсгалын үйлчлэл, хүчин зүйлсээс шалтгаалсан агшилт, жин алдалт, бохирдолт, суулт, цууралт, хагарал, гажилт, өнгө, загвар хийцийн өөрчлөлт;
    • Даатгалын зүйлийн барилгын зураг төслийн алдаа болон барилгын норм, стандартыг хангаагүй, барилга угсралтын буруу гүйцэтгэлийн улмаас үүссэн хохирол;
    • Аюулгүй ажиллагааны аливаа дүрэм, журам зөрчсөнөөс учирсан хохирол;
    • Даатгалын зүйлд урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар, үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйгээс үүдсэн хохирол;
    • Барьцаа хөрөнгийг зориулалтын бусаар ашигласнаас үүдэн гарах хохирол;
    • Нийгмийн эмх замбараагүй байдал, ажил хаялт, гэмт халдлага, төрийн эргэлт, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, дайн, дайны шинжтэй тэмцэл, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист, улс төрийн үйл ажиллагаа болон нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн хохирол;
    • Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсэг, тэдгээрийн үйлчлэлээс үүдсэн хохирол;
    • Атом ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон хими, химийн хорт, биологи, биохимийн бодис, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол.

    Даатгагч нь дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

    • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
    • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
    • Гэрээний хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
    • Энэхүү гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
    • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
    • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчид хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;
    • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн, төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр эсхүл буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар хязгаарласан;
    • Даатгуулагч Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн;
    • Даатгалын зүйлийн өмчлөгч, эзэмшигч, зориулалт өөрчлөгдсөн тухай Даатгагчид мэдэгдээгүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шинэ өмчлөгч, эзэмшигч, эсхүл зориулалтыг өөрчлөн ашиглах явцад хохирол учирсан;
    • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлоос үүдсэн шууд бус хохирол, эдийн засгийн болон санхүүгийн алдагдал, учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол, төлбөр, анз, шийтгэвэр;
    •  Даатгуулагч даатгалын зүйлд учирсан хохирлыг Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр нөхөн сэргээсэн бол зах зээлийн үнээс давсан хэсэгт нь нөхөн төлбөр олгохгүй;
    • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

     

Багц 1

Ипотекийн орон сууцны үнэлгээгээр

Хураамж 0.11%
shape
Засгийн газрын орон сууцны хөнгөлөлттэй зээл болон банкны өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж буй, орон сууц, амины орон сууц, зээлийн урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн барьцаалж буй орон сууц, амины орон сууц, хашаа байшинг даатгуулж болно.
Даатгалын гэрээ байгуулж, хураамжаа төлснөөс хойш нэг жил хүчинтэй байна. Тиймээс та зээлээ бүрэн төлж дуусах хүртэл жил бүр даатгуулах үүрэгтэй.
Edaatgal аппликэйшн татаж утснаасаа даатгуулах боломжтой. Урт хугацааны орон сууц, амины орон сууцны зээл, засгийн газрын хөнгөлөлттэй ипотекийн зээл авсан банкандаа хандаж даатгуулна.
Эхний жил үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дүнгээс даатгалын хураамжийн хувиар тооцоолж төлнө. Зээлийн хугацаа дуусах хүртэл жил бүр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дүнгээс хураамжийн хувиар тооцоолж төлнө.
Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал