Tenger_Logo_Line

Гадаадад зорчигчдын гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал

Гадаадад зорчигчдын гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал

Даатгуулагч байгууллагын ажиллагсдын амь нас, эрүүл мэнд

Даатгалын эрсдэл
    1. Гадаад оронд байх хугацаанд гарах эмнэлэг, эмчилгээний зардал
    2. Даатгуулагч аялалын явцад гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсон тохиолдолд нутаг оронд хүргэх, тээвэрлэх.
    3. Шүдний яаралтай эмчилгээ
    4. Даатгуулагчтай хамт яваа гэр бүлийн гишүүнийг яаралтай буцаах
    5. Шарил зөөн тээвэрлэх
    6. Гэр бүлийн нэг гишүүний зардал
    7. Гэр бүлийн гишүүдээс нас барсан тохиолдолд Даатгуулагчийг яаралтай нутаг орон руу нь буцаах зардал
    8. Эм тариа хүргэх үйлчилгээ
    9. Яаралтай мессeж дамжуулах үйлчилгээ
    10. Батлан даалтын барьцааны урьдчилгаа
    11. Бэлэн мөнгө алдах эрсдэл
    12. Паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, бичиг баримтаа хаяж гээгдүүлэх
    13. Хуулийн зардал
    14. Ачаа тээш алдагдах 
    15. Ачаа тээш хоцрох
    16. Алдагдсан ачаа тээш болон хувийн эд зүйлсийн байгаа газрыг тодорхойлох болон тээвэрлэн хүргэх
    17. НИСЛЭГ ХОЙШЛОГДОХ   
    18. Ковид 19
    • Шуурхай албаны 1800-1889 дугаар луу нэн даруй холбогдон мэдэгдэх
    • Тэнгэр даатгал ХХК-аас нөхөн төлбөрийн маягтыг авч бөглөх
    • Нөхөн төлбөрийн маягтыг нэхэмжлэл болон аяллын бусад холбогдох бичиг баримтуудын хамт Тэнгэр даатгал ХХК-д өгнө үү. Хэрвээ эмчилгээ хийлгэсэн бол гэмтэл, өвчний төрлийг тодорхойлсон эмчилгээний болон төлбөр хийсэн бол төлбөрийн баримтуудыг Тэнгэр даатгал ХХК-д бас ирүүлнэ үү.
    • Та эдгээр бичиг баримтуудаа нутагтаа буцаж ирсэнээс хойш 31 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй. Нөхөн төлбөр авахад Цагдаагийн байгууллагын тодорхойлолт, бичиг баримт шаардлагатай бол үүнийг даатгалын тохиолдол болсон өдрөөс 24 цагийн дотор ирүүлнэ үү.

    Энэхүү гэрээгээр олгогдох даатгалын хамгаалалтанд дор дурьдсан эрсдэл,  түүний үр дагаварын улмаас бий болсон хохирол хамаарахгүй бөгөөд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

    • Даатгуулагчийн өөрийн буруутай үйл ажиллагаа, гэмт хэргийн чанартай үйлдэлд оролцсон эсвэл санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн шууд болон шууд бус хохирол. Даатгуулагчийн сэтгэл санааны гутрал, сэтгэцийн гажиг, сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийлгэх үеийн үйлдэл, түүний үр дагавар.
    • Үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, галт уулын дэлбэрэлт, хүчит салхи, агаарын хөлөг эсвэл агаараас унах биет зүйлс, агаар мандлын, цаг уурын, газар хөдлөлтийн болон геологийн гэх мэт байгалийн онцгой үзэгдэл.
    • Терроризмын үйл ажиллагаа, бослого, үймээн самуун болон олон нийтийн үйл ажиллагаа, цугларалтаас үүдсэн хохирол.
    • Энхийн цагт цэрэг армийн болон хамгаалалтын хүчний үйлдэл, хохирол.
    • Зарласан болон зарлаагүй дайн байлдааны үйл ажиллагаа, олон улсын хөндлөнгөөс оролцон хүч хэрэглэсэн үйл ажиллагаа, мөргөлдөөн, маргаантай асуудал.
    • Радио идэвхт болон цөмийн эрчим хүчний нөлөөлөл.
    • Даатгуулагчийн аргагүй эсвэл шаардлагатай хамгаалалтаас бусад тохиолдолд хэрүүл шуугиан тарих, аливаад уриалан дуудсан үйлдэл хийх, мөрийцөх зэргээс үүдсэн хохирол.
    • Нэмэлт хураамж төлж, гэрээнд тусгайлан тохиролцоогүй нөхцөлд Даатгуулагч даатгуулахаас өмнө өвдөж байсан болон гэнэтийн осолд орж байсан тохиолдол.
    • Даатгуулагч уралдаан тэмцээн, спортын арга хэмжээ болон дадлага, туршилт болон бэлтгэлд оролцсон.
    • Автомашин, мотоцикл бусад ижил төстэй тээврийн хэрэгслийн уралдаан тэмцээнд оролцох, ан хийх, усанд шумбах, хүн тээвэрлэх, зориулалтын бус тээврийн хэрэгслээр олон улсын далай тэнгист навигацийн тээвэр хийх, морь унах, ууланд авирах, бокс тоглох, барилдах, цэргийн урлаг болон шүхрээр буух, халуун агаар бүхий агаарын бөмбөлөгөөр нисэх, чөлөөт уналт, гулгалт зэрэг аюултай спортын төрөлд оролцох.
    • Cпортын холбоо болон ижил төстэй байгууллагуудаас зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд оролцох.
    • Цанаар гулгах болон түүнтэй төстэй спорт, өвлийн болон зуны спортын аюултай төрөлд оролцох.
    • Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна амьдрах байнгын оршин суугч болон оюутан.
    • Иргэний агаарын хөлгөөс бусад агаарын хөлөг болон нисдэг тэргээр зорчих эсвэл багийн гишүүнээр аялах.
    • Даатгуулагчийн ажил үйлчилгээний үр дагавараас үүдэлтэй гарсан хохирол, ажлын байран дахь осол.
    • Зүрх судас болон цусны эргэлтийн эмгэг, түүний үр дагавартай  шууд болон шууд бусаар холбоотой аливаа эмчилгээ.
    • Дараах тохиолдолд Даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Үүнд:
    • Нэн яаралтай, зайлшгүй тохиолдлоос бусад тохиолдолд ………..-д урьдчилан мэдэгдэлгүйгээр, эсвэл уг байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр Даатгуулагчийн өмнөөс үзүүлсэн аливаа үйлчилгээ. Хэрэв нэн яаралтай болон зайлшгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан бол Даатгагчид холбогдох баримт, тооцоо, нэхэмжлэлийн эх баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай.
    • Аливаа архаг хууч эсвэл даатгуулахаас өмнө өвдөж байсан өвчнөөс үүдэлтэй эмгэг, гэмтэл.
    • Амиа хорлох, амиа хорлох үйлдэл хийснээс биед учирсан гэмтэл.
    • Архи, хар тамхи, хортой бодис, мансууруулах бодис, эмчийн жоргүй эм тариаг дур мэдэн хэрэглэснээс мөн түүнчлэн сэтгэцийн өвчин, мэдрэлийн тэнцвэргүй байдлаас үүдсэн өвчин эмгэг.
    • Даатгагчийн эмч мэргэжилтнүүдийн зөвшөөрсөн тохиолдолд Даатгагчийн санал болгосон шилжүүлэх, тээвэрлэх асуудлыг Даатгуулагч болон түүнийг төлөөлж буй хүмүүс татгалзсан, хойшлуулсан.
    • Нөхөн сэргээх эмчилгээ
    • Протез (хиймэл эрхтэн), ортопед, остесинтез материал, нүдний шил.
    • Жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, тэдгээрийн үр дагавар.
    • Баглаа боодол, ачааны таних тэмдэг хангалтгүй байх, мөн амархан мууддаг эд зүйлс болон хэврэг ачаа тээш.
    • Даатгуулагч аяллаа эхэлснээс хойш дараах тохиолдолд даатгалын үйлчилгээ болон нөхөн төлбөр олгогдохгүй. Үүнд:
    • Даатгалын гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанаас өмнө учирсан тохиолдол.
    • Эмнэлэгийн туслалцаа, эмчилгээ авах зорилготойгоор гадаад оронд зорчсон.
    • Үхэлд хүргэх өвчний онош тогтоогдсоны дараа гадаад оронд зорчсон.
    • Гадаад оронд зорчихоос өмнөх 12 сарын дотор Даатгуулагч эмчилгээ хийлгэж байсан, эмнэлэгийн хяналтанд байсан үедээ эмчийн зөвшөөрөлгүйгээр зорчсон.
    • Даатгуулагч байнгын оршин суугаа газартаа байх хугацаанд гарсан зардал, даатгалын хамгаалалтын хязгаараас давсан зардал, даатгалын хугацаа дууссан эсвэл гадаад оронд зорчсоноос хойш 90 хоногийн дараа гарсан зардал.
    • Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү гэрээнд тусгасан үйлчилгээг үзүүлэх боломжгүй бол Даатгагч хариуцлага үүрэхгүй.
    • Өмнө нь өвчилж байсан өвчин - Даатгуулахаас 24 сарын өмнө Даатгуулагч аль нэг өвчний улмаас эмчид үзүүлэх, эмчилгээ авах, эм тариа хэрэглэж байсан өвчнийг хэлнэ. Даатгалын гэрээний хугацаанд жилдээ олон удаа аялах тохиолдолд тухайн аялал бүр эхлэхээс 24 сарын өмнө эмчилгээ болон эрүүл мэндийн зөвлөгөө авах эсвэл эм тариа хэрэглэж байсан бол мөн адил хамаарна.
    • 70-аас дээш насны Даатгуулагчид - 70-аас дээш насны Даатгуулагчдын эмнэлэгийн дүгнэлтэнд бичигдсэн өмнө нь өвчилж байсан аливаа өвчнийг энэхүү даатгалаар хамгаалахгүй. 70-аас дээш насны Даатгуулагчдын цусны даралт, чихрийн шижин өвчин зэрэг зүрх судастай холбоотой аливаа өвчнийг энэхүү даатгалаар хамгаалахгүй.

Багц 1

$30,000 – $50,000

Хураамж $4.9 - $492.8
shape
Даатгалын тохиолдол бүрд Даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг 50 ам.доллар байна.
Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсны улмаас учирсан эмнэлэг, эмчилгээний болон мэс заслын зардал, эмчлэгч эмчийн жорын хуудсаар олгогдсон эм тарианы зардал зэрэг ердийн, нэн шаардлагатай, зайлшгүй гарах зардлыг Даатгагч нөхөн төлнө.
Харилцагч өөрийн сонголтоор даатгуулна.
Гадаад улс оронд зорчих хугацаанд ачаа тээш хоцрох алдагдах, нислэг хойшлогдох, бичиг баримт бэлэн мөнгөө хаях гээгдүүлэх, гэнэтийн таагүй үйл явдалтай учирсны улмаас бэртэх, гэмтэх, өвдөх зэргээс үүдэн гарах төлөвлөөгүй зардлаас таныг хамгаална.
Гадаадад зорчигчдын гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал