Tenger_Logo_Line

Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал

Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал

Даатгалын баталгаанд бичигдсэн, авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан, C /CE болон D /DE ангиллын механикжсан тээврийн хэрэгсэл

Даатгалын эрсдэл
    1. Байгалийн эрсдэл
    2. Галын эрсдэл
    3. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
    4. Зогсоолд байх үеийн эрсдэл
    5. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл
    6. Гуравдагч этгээдийн учруулах эрсдэл
    7. Дугуйнаас үүдэн гарах эрсдэл
    8. Ачаа ачих болон буулгах үеийн эрсдэл
    9. Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл
    • Даатгуулагчаас даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор ирүүлсэн шаардлага хангасан, бүрэн гүйцэд, үнэн зөв нөхөн төлбөрийн баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
    • Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг Даатгуулагчтай харилцан тохиролцож шийдвэрлэж болно.
    • Даатгуулагч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 болон 12.3 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөрийг 50 хувиар тооцно.
    • Даатгалын гэрээний хугацаанд даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байх ба Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээг бууруулан тооцно.
    • Даатгалын зүйлийг зах зээлийн үнээс багаар даатгуулсан бол гэрээнд заасан даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг тооцно (Зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын харьцаа нь 90 хувь ба түүнээс дээш хувиар тохирч байх тохиолдолд хамаарахгүй).
    • Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон Даатгуулагчид олгоно.
    • Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ.
    • Даатгалын зүйл, түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч солих, сэлбэх эсвэл бодит үнээр нөхөн төлөх эсэхийг өөрийн сонголтоор шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд тухайн нөхөн төлөгдсөн эд зүйл нь Даатгагчийн эзэмшилд шилжинэ.
    • Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль бага байна.
    • Даатгагч эзэмшигчид нөхөн төлбөр олгох тухай өмчлөгчид бичгээр урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нөхөн төлбөрийг олгоно.

    Тээврийн хэрэгслийн дараах эд анги, засвар үйлчилгээнд учирсан аливаа хохирол. Үүнд:

    • Ашиглалтын хугацаатай эд ангиуд болон туслах, дагалдах материалуудад учирсан хохирол болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;
    • Техникийн шаардлага зөрчсөн засвар хийсэн, тухайн тээврийн хэрэгсэлд тавьсан зориулалтын бус эд анги, нэмэлт тоноглолд учирсан болон тэдгээрээс үүдсэн хохирол;
    • Дугуй, дугуйн гадна бүрээс, обуд, калпак, олгойнд учирсан хохирол;
    • Эд ангийн болон бүрэн хулгай;
    • Ослоос бусад шалтгаанаар электрон компьютер, компьютерын программ хангамжид учирсан хохирол, мөн тэдгээрээс үүссэн аливаа хохирол;
    • Даатгуулсан зүйл дотор байсан эд зүйлс болон тээвэрлэж байсан ачаанд учирсан хохирол;
    • Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас үүссэн эвдрэл, гэмтэл, өөрчлөлтүүд;
    • Тээврийн хэрэгслийг дараах зориулалтаар ашигласны улмаас учирсан аливаа хохирол. Үүнд:
    • Тээврийн хэрэгсэлд шаардлага хангахгүй түлш, шатахуун хэрэглэсний улмаас үүдсэн хохирол;
    • Даатгалын зүйлийг сургалт болон туршилтад ашигласнаас үүдсэн хохирол;
    • Даац эсхүл зорчигчийн тоог хэтрүүлсний улмаас үүссэн хохирол;
    • Даатгалын зүйлийг зөөн тээвэрлэснээс учирсан хохирол;
    • Өвлийн цагт хөдөлгүүр халаах болон бусад зориулалтаар ил гал гаргаснаас үүдсэн хохирол;

    Доор дурдсан аливаа шалтгаануудын улмаас үүссэн хохирол. Үүнд:

    • Тээврийн хэрэгслийн үйлдвэрийн гажиг, механикийн, бүтцийн,  цахилгааны гэмтэл, тээврийн хэрэгсэлд засвар хийх, зориулалтын бус аргаар халаах, асаах үйлдлээс  холбоотой болон тээврийн хэрэгслийн дотроос нь өөрөөс үүссэн гал буюу  түүнээс үүдсэн аливаа хохирол, түүний үр дагавар;
    • Замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй буюу бүрэн бүтэн бус тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн гарсан хохирол;
    • Даатгалын зүйлийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан үед ашигласнаас үүссэн хохирол;
    • Аюулгүй ажиллагааны дүрэм журам, албан тушаалтны заавар, нарядыг зөрчсөн, эсхүл заавар, нарядгүйгээр үүрэг гүйцэтгэсэн, зааварчилгааг болон ачаа тээвэрлэх журмыг мөрдөөгүй, тогтоосон хурдыг хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсоноос учирсан хохирол;
    • Тээвэрлэж буй ачаанаас үүссэн хохирол;
    • Жолоодох эрхгүй этгээд даатгалын зүйлийг ашиглаж, хэрэглэх үед учирсан хохирол;
    • Жолооч эм, бэлдмэл, тариа хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй эм, тариа, бодис хэрэглэсэн, хэт ядарсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ жолоо барьсан;
    • Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5 болон 12.6 заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохирол, түүний үр дагавар;
    • Нийгмийн эмх замбараагүй байдал, ажил хаялт, гэмт халдлага, төрийн эргэлт, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, дайн, дайны шинжтэй тэмцэл, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист, улс төрийн үйл ажиллагаа болон нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн хохирол;
    • Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсэг, тэдгээрийн үйлчлэлээс үүдсэн хохирол;
    • Атом ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон хими, химийн хорт, биологи, биохимийн бодис, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол.
    • Даатгагч нь дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:
    • Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
    • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
    • Гэрээний хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
    • Энэхүү гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
    • Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
    • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчид хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;
    • Даатгуулагч буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн, төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр эсхүл буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар хязгаарласан;
    • Даатгуулагч Даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн;
    • Даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;
    • Даатгалын зүйлийн өмчлөгч, эзэмшигч, зориулалт өөрчлөгдсөн тухай Даатгагчид мэдэгдээгүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шинэ өмчлөгч, эзэмшигч, эсхүл зориулалтыг өөрчлөн ашиглах явцад хохирол учирсан;
    • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлоос үүдсэн шууд бус хохирол, эдийн засгийн болон санхүүгийн алдагдал, учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол, төлбөр, анз, шийтгэвэр;
    • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Багц 1

Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнээр

Хураамж 0,75%
shape
C/CE болон D/DE ангиллын тээврийн хэрэгслийг даатгана.
Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд болон бусдын өмнө хүлээх хариуцлагыг даатгахгүй. Та эдгээр эрсдэлээ “Иргэдийн гэнэтийн осол” болон “Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал”-аар хамгаалуулах боломжтой.
Таны тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээгээр даатгалын үнэлгээг тогтооно.
Даатгуулагчийн хариуцах хэсэг нь даатгалын тохиолдол бүрд 20% байна.
Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал