

Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал

Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал
Даатгалын эрсдэл
- Зээлдэгч
гэнэтийн ослын улмаас амь насаа алдах;
- Зээлдэгч
гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар
хугацаагүй алдах;
- Зээлдэгч
гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар түр
хугацаагаар алдах;
- Зээлдэгч
доорх 2 өвчлөлийн улмаас амь насаа алдах эсхүл хөдөлмөрийн чадвараа 70 буюу
түүнээс дээш хувиар хугацаагүй эсвэл түр хугацаанд алдах:
- Зүрх
гэнэт хаагдах
- Тархинд
цус харвах
Үндсэн эрсдэл: Нэмэлт
эрсдэл: |
- Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд нөхөн
төлбөрийг олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног
тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон
Даатгуулагчид олгоно.
- Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагчийн Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгагчид шилжинэ.
- Даатгагчийн
санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож шийдвэрлэж болно.
- Даатгалын
тохиолдол болсон өдрөөс хойш Даатгагч нь хуанлийн 180 хоног хүртэлх хугацаанд
нөхөн төлбөрийн материалыг хүлээн авна.
- Даатгалын
гэрээний хугацаанд олгох нийт нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын
үнэлгээнээс хэтрэхгүй байна.
- Даатгуулагч даатгалын гэрээнд
тусгагдсан эрсдэлийн улмаас амь насаа алдсан эсвэл хөдөлмөрийн чадвараа 70
буюу түүнээс дээш хувиар хугацаагүй алдсан тохиолдолд даатгалын тохиолдол
болсон өдрөөс хойшхи зээлийн төлбөрийн дүнгээс хэтрэхгүй байх ба энэхүү гэрээний
5.7 -т заасны дагуу тооцно.
- Даатгуулагч даатгалын гэрээнд тусгагдсан эрсдэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар түр хугацаагаар алдсан тохиолдолд олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд ногдох нөхөн төлбөрийг зээлийн төлбөр хариуцах хувиар тооцох бөгөөд нөхөн төлбөр олгох хамгийн урт хугацаа нь хуанлийн 180 хоног байна.
- Даатгуулагчийн
эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардал;
- Аливаа
нэмэгдүүлсэн хүү, татвар, алдангийг олгохгүй;
- Өөрийн
биед санаатайгаар гэмтэл учруулах, амиа хорлох, амиа хорлохыг завдах, түүний
үр дагавар;
- Төрөлттэй
холбоотойгоор үүсэх гэмтэл, бэртэл, нас баралт;
- Аливаа
өвчлөлийн улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан;
- Гэрээнд
тусгагдсан эрсдэлийн улмаас хохирсон нэг гэмтэлд нөхөн төлбөр өмнө нь авсан
бол дахин нөхөн төлбөр олгохгүй;
- Даатгуулагчийн
сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй байх үед учирсан аливаа хохирол;
- Даатгуулагч
эрүүгийн гэмт хэрэг үйлдэх эсвэл үйлдэхийг завдах үед учирсан хохирол;
- Даатгуулагч
нь жолоо барих эрхгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодсон эсвэл жолоодох эрхгүй
этгээдээр тээврийн хэрэгслээ жолоодуулсан үед учирсан эрсдэл;
- Даатгуулагч
Даатгагчид болон банкинд даатгалын зүйл болон хохирлын талаар худал мэдээлсэн
хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
- Даатгалын
гэрээнд бичигдээгүй зээлдэгчид учирсан эрсдэл;
- Мэргэжлийн
болон аюултай спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх, уралдаан, тэмцээнд
оролцох, түүний үр дагавар;
- Согтууруулах
ундаа болон эм хэтрүүлэн хэрэглэсэн эсвэл мансууруулах, сэргээх үйлчилгээтэй
бодис хэрэглэсэн;
- Нийгмийн
эмх замбараагүй байдал, ажил хаялт, гэмт халдлага, төрийн эргэлт, үймээн,
самуун, бослого, хөдөлгөөн, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах,
баривчлан саатуулах, дайн, дайны шинжтэй тэмцэл, тэсрэх бөмбөг дэлбэлэх,
террорист, улс төрийн үйл ажиллагаа болон нийтээр нүүлгэн шилжүүлэхээс үүдсэн
хохирол;
- Мин,
тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсэг, тэдгээрийн
үйлчлэлээс үүдсэн хохирол;
- Атом
ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон
хими, химийн хорт, биологи, биохимийн бодис, тэдгээрийн бохирдол, үр
дагавраас үүдсэн хохирол.
- Гэрээгээр
хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
- Даатгуулагч
ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан
нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй;
- Гэрээний
хүчин төгөлдөр хугацаанаас өмнө болон дараа нь үүссэн хохирол;
- Энэхүү
гэрээний 4.2-д заасны дагуу даатгалын тохиолдлын тухай Даатгагчид
мэдэгдээгүй, учирсан хохирлыг нотлох, шалтгааныг тогтоох баримт, дүгнэлт,
нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг,
мэдээ мэдээллийг Даатгагчид ирүүлээгүй;
- Даатгуулагч
даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн,
ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс
зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;
- Хууль
болон гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгуулагчид хууль тогтоомж болон
гэрээгээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас
учирсан хохирол;
- Даатгуулагч
буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлсэн, төлүүлэхээр шүүхийн шийдвэр
гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр эсхүл буруутай этгээдээс хохирлыг
нэхэмжлэн авах Даатгагчийн эрхийг Даатгуулагч ямар нэгэн байдлаар шууд болон
шууд бусаар хязгаарласан;
- Халдварт
өвчин түүний үр дагавраас үүдсэн хохирол (Зөвхөн цар тахал, коронавирусээр
хязгаарлагдахгүй);
Дараах тохиолдлуудад даатгалын гэрээнд
зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол хэмээн үзэн Даатгуулагчид нөхөн
төлбөр олгохгүй. Үүнд: Даатгагч
нь дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан
хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд: |
Зээлийн шалгуурыг хангасан үндсэн болон хамтран зээлдэгчийг;
Даатгуулагчийн гэнэтийн улмаас амь насаа алдах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр болон хугацаагүй алдсан тохиолдолд таны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөх зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүг даатгана.
Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардалыг даатгахгүй
Дараах эрсдэлийн улмаас даатгуулагч зээлээ төлөх боломжгүй болсон хугацааны зээлийн төлбөрийн эрсдэлээс хамгаална.
Үндсэн хамгаалалт
1.1 Зээлдэгч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах;
1.2 Зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаагүй алдах
1.3 Зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар түр хугацаагаар алдах
Нэмэлт хамгаалалт
Зээлдэгч доорх 2 өвчлөлийн улмаас амь насаа алдах эсхүл хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаагүй эсвэл түр хугацаанд алдах
2.1 Зүрх гэнэт хаагдах
2.2 Тархинд цус харвах


CITY CENTER, 11 давхар Б.Алтангэрэлийн гудамж 5, Бага тойруу / 14200 /
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ш/х-48/258 Улаанбаатар-211238, Монгол улс
Вэб хөгжүүлсэн WEBTON