Tenger_Logo_Line

EDAATGAL АПП-с STOREPAY ашиглан хүүгүй шимтгэлгүй даатгал авдаг боллоо

2021-11-24

Тэнгэр Даатгал болон Стор Пэй компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Сторпэй Апп-ийн 160,000 гаруй хэрэглэгчид цахим даатгалын Edaatgal аппликейшнээс даатгалын үйлчилгээг хүүгүй, шимтгэлгүй 4 хуваан төлж авах боломжтой болж байгаа юм. Мөн түүнчлэн Тэнгэр Даатгал ХХК-ийн харилцагчдын хувьд өндөр үнэлгээтэй даатгалын төлбөрөө хэсэгчлэн төлөх боломж бүрдлээ.

“Тэнгэр Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхсайхан: Цахим ертөнцийн хувьсал цар тахлын нөлөөгөөр улам эрчимжиж  байгаа энэ үед үйлчилгээгээ хүртээмжтэй, шуурхай хүргэх шаардлага бизнесийн байгууллагууд , тэр дундаа санхүүгийн салбарын өмнө зүй ёсоор тулгарч байна. Тэнгэр Даатгал компанийн хувьд харилцагчиддаа цахим сувгаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх ажлыг амжилттай эхлүүлээд өнөөдөр ийнхүү өргөжүүлж байгаадаа баяртай байна. Санхүүгийн үйлчилгээ авч байгаа нийт иргэдэд боломж олгосон ахиц дэвшлийг Стор Пэй компанитай эхлүүлж буй энэхүү хамтын ажиллагаа авчрах болно. Товчхоноор хэлбэл даатгалын төлбөрөө нэг удаад бус хэсэгчлэн төлөх нөхцлийг бий болголоо.

“Стор Пэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хангал: Юуны өмнө Тэнгэр Даатгал компанитай хамтран ажиллах болсондоо таатай байна. Бид 2019 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 1,000 гаруй байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг хүүгүй шимтгэлгүй хуваан төлөх нөхцөлөөр авах боломжийг хэрэглэгчиддээ олгон ажиллаж байна. Өнөөдөр Тэнгэр Даатгал компани мөн бидэнтэй нэгдэж Storepay ашигладаг 160,000 гаруй хэрэглэгчид даатгалын үйлчилгээг төлбөрийн таатай нөхцөлөөр авах боломжтой боллоо. Мөн бид тун удахгүй Финтекийг Блокчэйн технологитой холбон цоо шинэ үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд салбартаа маш том өөрчлөлт шинэчлэлтийг бодитоор хийх болно.

Хамтын ажиллагааны хүрээнд Storepay аппликеишн ашиглан Тэнгэр Даатгалын компанийн даатгалыг худалдан аваад 5% Storepay оноо цуглуулах боломжийг нийт харилцагчиддаа он дуустал санал болгож байна. Та өөрийн Edaatgal аппликеишнээр дамжуулан 100,000 төгрөгөөс дээш хураамжтай даатгалын үйлчилгээг хүүгүй шимтгэлгүй 4 хуваан төлөх нөхцөлтэйгөөр аваарай.

Edaatgal Аппликеишн татах: http://onelink.to/m28kxp

Storepay Аппликеишн татах: http://onelink.to/e3nsbf


Бусад