Tenger_Logo_Line

Эрчим хүчний хэмнэлтийн даатгалыг Монголд анх удаа нэвтрүүллээ.

2023-02-08

Тэнгэр Даатгал ХХК нь НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сангийн магадлан итгэмжлэгдсэн үндэсний хэрэгжүүлэгч ХасБанктай хамтран Эрчим хүчний хэмнэлтийн даатгалын механизмыг Монголд анх удаа нэвтрүүлж, олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд төслийн зөвлөх, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн Хамтын ажиллагааны төв болох BASE ТББ болон төслийг хэрэгжүүлэгч XacBank Тэнгэр Даатгал, URECA байгууллагуудын төлөөллүүд илтгэл танилцуулж, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, технологи нийлүүлэгч болон худалдан авагч, Санхүүгийн Зохицуулах Хороо, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг холбогдох талуудад уг даатгалын механизмын ач холбогдол, талуудад гарах давуу тал болон даатгалын механизмын цахим платформ, эрчим хүчний аудит хийх хэмжилтийн талаар танилцууллаа.
Түүнчлэн үр дүнтэй, энгийн шийдлээр эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж, зардлаа бууруулах хүсэлтэй бизнес эрхлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй технологи нийлүүлэгч нар хуран цугларч санал бодлоо хуваалцлаа.

Бусад