
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх 100%-ийн ургалттай Тэнгэр Төгөлд шинээр 250 мод тарьлаа.
2023-05-16
2023 оны 5-р сарын 13-ний өдөр Тэнгэр Даатгал болон Мандал Санхүүгийн нэгдлийн ажилтнууд гэр бүлийнхээ хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх 100%-ийн ургалттай Тэнгэр Төгөлд шинээр 250 мод тарьлаа.
"Тэнгэр Төгөл"-д 2022 онд 10 төрлийн 1300 ширхэг модны суулгац тарьсан ба тогтмол усалгаа, арчилгаа хийсний үр дүнд 100% ургахын зэрэгцээ адил хугацаанд тарьсан модноос өндөр ургалттай байгааг дуулгахад таатай байна.
2023 оны хаврын тарилтад Шар хуайс (60ш), Бургас (60ш), Голтбор (60), Гүйлс (70ш) зэрэг 4 төрлийн мод тарьснаар нийтдээ 11 төрлийн 1,550ш модтой боллоо.
Мод дагаж ус, ус дагаж амьдрал гэдэг. "Тэнгэр Даатгал" ХХК-ийн хамт олон ирээдүй хойч үедээ амьсгалах цэвэр агаар, ногоон байгууламжийг үлдээх зорилго өвөрлөн "Тэнгэр Төгөл"-ийг жилээс жилд өргөжүүлж, модны ургалтад анхаарал хандуулан ажилласаар байх болно.
Бусад

CITY CENTER, 11 давхар Б.Алтангэрэлийн гудамж 5, Бага тойруу / 14200 /
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ш/х-48/258 Улаанбаатар-211238, Монгол улс