Tenger_Logo_Line

100%-ийн ургалттай “ТЭНГЭР ТӨГӨЛ”-д 800 мод нэмэгдлээ.

2022-05-24

“Тэнгэр Даатгал” ХХК нь 2021 онд 20 жилийн ойгоо тохиолдуулан тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлэх, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3 га газар төгөл үүсгэн байгуулж услалтын системийг шийдэж, мод тарих, арчлан ургуулах төслийг өөрийн хөрөнгөөрөө хэрэгжүүлж эхэлсэн билээ.

“Тэнгэр төгөл”-д 6 нэр төрлийн 500 ширхэг модны суулгац тарьсан ба тогтмол усалгаа, арчилгаа хийсний үр дүнд 100% ургахын зэрэгцээ адил хугацаанд тарьсан модноос өндөр ургалттай байгааг дуулгахад таатай байна. 2022 оны хаврын тарилтад ХасБанк хамтран оролцож Өрөл, Голтбор (150ш), Далан хайс (150ш), Шар хуайс(160ш), Хайлаас (110ш), Улиас (50ш), Бургас (30ш) зэрэг 7 нэр төрлийн 800 мод нэмж тарьснаар нийтдээ 10 төрлийн 1,300 модтой боллоо.

Энэ удаад 2008 оноос Улаанбаатар болон 21 аймагт мод тарих аяныг эхлүүлж байсан ХасБанкны туршлагатай хамт олон нэгдэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хас төгөл”-өө шинээр байгуулан 500 мод тарилаа. Тэд цаашид жил бүр төгөлүүдээ өргөжүүлэх, модоо тогтмол услах, арчлах үйл хэрэгт гар бие оролцон модны ургалт арчилгаанд үргэлж дэмжлэг үзүүлсээр байх юм.

Мод дагаж ус, ус дагаж амьдрал гэдэг. “Тэнгэр даатгал” ХХК-ийн хамт олон ирээдүй хойч үедээ амьсгалах цэвэр агаар, ногоон байгууламжийг үлдээх зорилго өвөрлөн “Тэнгэр Төгөл”-ийг жилээс жилд өргөжүүлж, модны ургалтад анхаарал хандуулан ажилласаар байх болно.


Бусад