
Олон улсын нэр хүнд бүхий BHSI компанийн даатгалын хамгаалалт Монгол улсад хэрэгжиж эхэллээ.
2022-10-05
Олон улсын даатгалын
зах зээлд A.M.Best /A++/ болон Standard & Poors /AA+/ үнэлгээтэй дэлхийн
томоохон давхар даатгалын компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог Berkshire
Hathaway Specialty Insurance (BHSI) давхар даатгалын компани болон Тэнгэр
Даатгал ХХК нь хамтын ажиллагааны гэрээг 2021 онд байгуулсан билээ. Тэнгэр
Даатгал ХХК-ийн нээлттэй засаглал, төлбөрийн чадварын сайн үзүүлэлт, олон улсын
BIG 4 аудитын компаниар баталгаажсан санхүүгийн тайлагнал, зохицуулагч
байгууллагаас өгсөн байнгын өндөр үнэлгээ зэрэгт үндэслэн BHSI компанийн зүгээс
хамтран ажиллах саналыг ирүүлж Монгол Улс дахь албан ёсны хамтрагч
байгууллагаар сонгосон билээ.
Хамтын
ажиллагааны хүрээнд Тэнгэр Даатгал ХХК нь анхны давхар даатгалын фронтинг
гэрээг энэ оны 3-р улиралд амжилттай байгуулж Санхүү, даатгалын зах зээлд нэгэн
шинэ алхам хийж чадлаа. BHSI болон харилцагчийн зүгээс Тэнгэр Даатгал ХХК-г давхар
даатгалын гэрээг байгуулахдаа түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд ажилласныг онцоллоо.
Тэнгэр
Даатгал ХХК болон Berkshire Hathaway Specialty Insurance давхар даатгалын
компанийн цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж Монголын даатгалын зах
зээлд хөгжил дэвшлийг авчирна гэдэгт итгэлтэй байна.
*Тэнгэр Даатгал ХХК нь 2001 онд даатгалын тусгай
зөвшөөрөл авснаас хойш 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
2022 оны байдлаар Монгол Улс даяар нийт 13 салбар, 53 төлөөлөгч, 17 зуучлагч, 4
банк зуучлал болон өөрийн цахим сувгуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж
байгууллагуудад адил хүртээмжтэй байдлаар даатгалын үйлчилгээг хүргэснээр
68,000 гаруй иргэн, 2,000 гаруй байгууллагын эрсдэлийг шилжүүлэн авсан байна.
*Berkshire Hathaway Specialty Insurance /BHSI/
давхар даатгалын компани нь Berkshire Hathaway Inc компанийн охин компани бөгөөд
2021 онд A.M.Best-ийн шилдэг 10 давхар даатгагчид багтсан байна. BHSI нь
хөрөнгө болон хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн дээр мэргэшсэн бөгөөд бүх
төрлийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Мөн BHSI нь олон улсын зах зээлд AM Best A++,
Standard & Poor's AA+ зэрэг үнэлгээтэй бөгөөд Berkshire Hathaway Inc
компанийн үндэсний нөхөн төлбөрийн групп компаниудын нэг билээ. Berkshire
Hathaway Specialty Insurance нь Атланта, Бостон, Чикаго, Хьюстон, Индианаполис,
Ирвин, Лос Анжелес, Нью-Йорк, Сан Франциско, Сан Рамон, Сиэтл, Стивенс Пойнт, Аделаида,
Окленд, Брисбэн, Брюссель, Кельн, Дубай, Дублин, Франкфурт, Хонг Конг, Куала
Лумпур, Лондон, Лион, Макао, Мадрид, Манчестер, Мельбурн, Мюнхен, Парис, Перт,
Сингапур, Сидней, Торонто, Зүрик хотуудад салбартай байна.
Бусад

CITY CENTER, 11 давхар Б.Алтангэрэлийн гудамж 5, Бага тойруу / 14200 /
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ш/х-48/258 Улаанбаатар-211238, Монгол улс